Xaxa.mn

Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй

Дэлхийн өнцөг булан бүрт амьд барби болох сонирхол, дур хүсэлдээ автаж гоо сайхны мэс засалд орж өөрийгөө өөрчилсөн хүн олон бий. Тэдний зарим нь үнэхээр л хүүхэлдэй шиг болж чадсан бол зарим нь ийм алхам хийх гээд бүтэлгүйтсэн байдаг. Харин энэ удаа бид танд Япон улсад амьдардаг "амьд" хүүхэлдэйг танилцуулж байна. Тэрээр бусад барбинаас эрс ялгардаг юм.
Лулу Хашимото (Lulu Hashimoto) гэх эмэгтэй цахим ертөнцийг өөрийн амьд хүүхэлдэй мэт төрхөөрөө шуугиулж байна. Түүнийг харвал яг л робот шиг гэхдээ амьд хүн юм шүү.

2

3

Лулу зориулалтын хувцас өмсөж, нүүрээ будаж, үсээ янзалснаар яг амьд робот шиг харагддаг. Мөн тэрээр ярихдаа хүртэл маш аяархан дуугаар үгээ зөөж ярьдаг юм.

4

5

Түүний өмсгөлийг загвар зохион бүтээгч Хитоми Комаки (Hitomi Komaki) бүтээжээ. Уран бүтээлч хүний гараар түүний хүүхэлдэй төрхийг бий болгосон гэнэ. Лулугийн нүүр царайг будгаар зураагүй, харин энэ нь Хитомигийн бүтээсэн маск юм. Хитоми хүүхэлдэйн хувцасны загвар зохион бүтээгч бөгөөд түүний хувцсыг Лулу өмсдөг аж.

6

Гэхдээ Лулу ганцаараа Хитомигийн бүтээлийг өмсөж байгаагүй ч энэхүү дүр төрхийг алдартай болгосон цорын ганц хүн ажээ.

7

8

Лулу хүүхэлдэйн хувцас өмсөх дуртайгаас гадна их өвөрмөц ааш зантай, сонирхолтой нэгэн юм. Тэрээр балетаар хичээллэж, ном уншиж, аниме үзэх дуртай гэнэ.

9

Лулугийн хамгийн сонирхолтой нэг зүйл нь тэрээр өөрийнхөө өндрийг өөрчилж чаддаг гэнэ. Гэхдээ өсгийтэй гутал өмсдөггүй ч харин толгойн өмсгөлөө өндөр болгодог юм.
Тэрээр сүүлийн үед ихээхэн алдаршиж байгаа тул Японы хувцасны брэндүүд түүнд хувцсаа өмсүүлж, зураг авалт хийх дуртай болжээ.

10

11

Японд тэрээр маш алдартай болсон тул гудамжаар явахад хүмүүс түүнийг хүндэлж, хамт зургаа авахуулахыг хүсдэг гэнэ.

12

13

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us