Xaxa.mn

Дэлхийн хамгийн үнэтэй Mercedes-Benz 135 сая еврогоор зарагджээ


"Mercedes-Benz" компани дэлхийн хамгийн үнэтэй автомашины наймааг хийсэн тухай  Insider hagerty портал мэдээлэв. 300 SLR (Silver Arrow ) спорт загварын автомашин 135 сая евро ($142 сая доллар) хүрсэн бөгөөд худалдан авагчийн нэрийг нууцалжээ.
Ер бусын 300 SLR Uhlenhaut Coupe нь 1956 оных бөгөөд буяны хандивт зориулан нууцаар явагдсан дуудлага худалдаагаар ийнхүү борлуулжээ. Энэ загвар тухайн үедээ 290 км/ цагийн хурдтай, дэлхийн хамгийн хурдан автомашин байжээ.
2020 оны наймдугаар сард домогт сагсчин Майкл Жордан Mercedes-BenzS600 тэргээ eBay онлайн-худалдаан дээр $202,2 мянган доллар хүргэн заржээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us