Xaxa.mn

“Adidas” компани өрсөлдөгч “Nike”-ийг шүүхэд өгөв


“Adidas” корпорац есөн пантентын эрхийг нь зөрчсөн гэж үзэн “Nike” компанийг шүүхэд өгчээ.
Зүүн Техасын шүүхэд өгсөн нэхэмжлэлд “Nike” компани “Nike's Run Club”, “Training Club” болон “SNKRS” аппликэйшн, хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулж болдог систем бүхий “Nike Adapt” ухаалаг спорт гутал гаргасан нь “Adidas” зохиогчийн эрхийг зөрчсөн гэж дурджээ. “Adapt” санааг 2005 оны “Adidas_1 sneaker” пүүзнээс авсан гэж “Adidas” үзэж байна. Тус пүүз нь гүйхэд зориулсан анхны ухаалаг пүүз юм. “Nike SNKRS” аппликэйшн “adidas Confirmed” апп-тай ижил үйлдэлтэй ба “Nikе”-ийн апп 2015 оны тавдугаар сард гарч байсан бол “Adidas”-ын аппликэйшн мөн оны хоёрдугаар сард гарч байжээ.
“Adidas” корпорац нь урт хугацааны туршид фитнес, онлайн захиалга зэрэг технологийн салбарт тэргүүлж байсан гэж тус компаниас гаргасан нэхэмжлэлд онцолсон байна. “Adidas” корпорац өрсөлдөгчөөсөө хэдий хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилж буйг мэдээлээгүй байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us