БНХАУ-ын Гуандун мужаас гаралтай Мао Шэн өдгөө 27 настай хэдий ч өсвөр насны хүүхэд шиг царай, төрхөөсөө болж, ажилд орж чаддаггүй аж. Учир нь түүнийг ажилд авсан тохиолдолд “Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийг мөлжсөн” гэх хэрэгт унах вий гэж компаниуд болгоомжилдог байна.
Маш олон жил дээрх шалтгаанаас болж ажилгүй байгаа талаараа ярьсан Маогийн “Douyin” дахь анхны видео 1 цагийн дотор 68 мянган лайк, 19 мянган сэтгэгдэлийг цуглуулсан байна.
Энэхүү видеонд тэрбээр найзынхаа хамт нэгэн компанид ажилд орох өргөдөл өгтөл зөвхөн найзыг нь ажилд авсан талаар жишээ болгон яриад, саяхан цус харвасан аавдаа санхүүгийн болоод бусад тусламжийг үзүүлж чадах цор ганц хүн нь тэр учраас яаралтай ажилд орох хэрэгтэй байгаа тухайгаа ч тайлбарласан байна.
Олны анхаарлыг татаад буй энэхүү бичлэг цахим орчинд тавигдсаны дараа хэд хэдэн компани Мао руу ярьж, ажлын санал тавьжээ. Олон саналаас Мао нэгийг нь сонгож, шинэ ажилдаа оржээ.
Сэтгэгдэл бичих