Xaxa.mn

Жем драфт шар айрагны баярыг зорих 6 шалтгаан

Анх Германы Bavaria мужийн Munich (мюник) хотод шар айрагны баяр буюу алдарт OKTOBERFEST” Германчуудын нэрлэдэгээр Wiesn (вийзн) баярыг 1810 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй. “Жем Интернэшнл” ХХК, Misheel Walking Street-т байрлах The Red Tap-ресторантай хамтран  “Жем драфт шар айрагны баяр 2022”  арга хэмжээг хамтран  зохион байгуулж байна.  Ингээд та бүхэндээ “Жем драфт шар айрагны баяр 2022” -ийг зорих 6 шалтгааныг танилцуулж байна.
  1. Цоо шинэхэн 6 төрлийн шар айраг
Энэ жилийн Жем драфт шар айрагны баяр 2022” арга хэмжээ нь Gem Draft шар айрагны үйлдвэрийн цоо шинэхэн бүтээгдэхүүн болох Original, Dark, Pilsner, Pale Ale, Blonde Ale, Smoked нэрийн зургаан төрлийн давтагдашгүй амт, үнэр өнгө бүхий шар айргийг хэрэглэгчдэдээ санал болгож буйгаараа онцлогтой.
2.Шар айрагтай төгс зохицох хоол
Энэ баярын гол татах зүйл нь шар айраг хэдий ч шар айрагтай зохицох хоолнууд бас чухал байдаг тул “The Red Tap”- рестораны зүгээс тусгай #SET#МENU-г хэрэглэгчдэдээ зориулж гаргажээ. Шар айрагтай төгс зохицох төрөл бүрийн зайдас, гахайн тагалцаг гэх мэт олон төрлийн хоолнуудыг санал болгож байна.
3.Жем драфт шар айрагны баярын өнгө төрх
Өнгө алагласан туг, үлээвэр найрал хөгжим, дуу хуур, гол горхи мэт урсах шар айраг, хиам, зайдас зэрэг бол алдарт Oktoberfest-ийн өнгө төрх. Энэхүү Бавари маягийн орчинд тав тухтай үйлчлүүлэхийг хүсвэл зөвхөн Жем драфт шар айрагны баяр 2022” -ийг зориорой.
4. Амьд хөгжмийн тоглолт
Нүд баясгам сэтгэл гижигдэм хамтлаг, дуучдын уран бүтээл, сонирхолтой үзүүлбэрийг Misheel Walking Street-ийн тайзнаас үзэх боломжтой. Жем драфт шар айрагны баяр 2022” хэрэглэгчиддээ үргэлж шинэлэг бэлэг барьдаг учраас заавал очих бас нэгэн шалтгаан болдог байна.
5. Хөгжөөнт тэмцээнүүд
Найз нөхөд, хамт олноороо халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, “Шар айргийг хамгийн хурдан уугч”,“Beer Battle” champion, “Шар айрагны аяга хамгийн өндөрт өрөгч” ,“Шар айрагны аяга хамгийн удаан өргөгч”, “Шар айрганд хуруудъя” зэрэг хөгжөөнтэй уралдаан, тэмцээнүүдэд оролцон ялагч болж шагналын эзэн болох боломжтой.
6. Шар айрагны соёлыг түгээгч…..
“Gem Draft шар айрагны баяр нь орчин үеийн залууст согтууруулах ундааг хэрхэн зөв хэрэглэх, түүнчлэн шар айргийг зохистой хэрэглэвэл хүний биед ямар ач тустай байдаг талаар ойлголт өгөх, шар айрагны соёлыг түгээх зорилгоор Gem Draft Шар айрагны баярт найз нөхөд, хамт олноороо ирж, олон төрлийн шар айрагны амтыг мэдрэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой байна.
Шар айрагны соёлыг түгээгч- “Жем Интернэшнл” ХХК
Жем Драфт шар айрагны үйлдвэр- Gem Draft Beer
Амтыг мэдэр…
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us