Xaxa.mn

“Avatar: The Way of Water” 150-175 сая ам.долларын ашиг олох төлөвтэй байна


Жеймс Камероны "Аватар" кино боксын рекордыг эвдээд 10 гаруй жил болж байна. Өнөөдрийг хүртэл  дэлхийн хэмжээнд хамгийн их ашиг олсон бүтээл хэвээр байгаа юм. Үргэлжлэл нь болох " “Avatar: The Way of Water” ч бас блокбастер болох төлөвтэй байна.  Энэ долоо хоногт нээлтээ хийх тус кино нээлтийн амралтын өдрүүдээр дотооддоо 150-175 сая ам.долларын ашиг олох төлөвтэй байгаа аж. Хэрэв энэ кино ийм хэмжээний орлого олвол тавдугаар сард 187 сая ам.долларын орлого олсон "Доктор Стрэнж дэх галзуугийн олон ертөнц", 181 сая ам.долларын орлого олсон "Хар ирвэс: Ваканда үүрд" киноны араас  2022 оны гурав дахь том нээлт болно. Жеймс Камероны кинонууд үзэгчдийг татсаар ирсэн ч 2009 онд түүний өмнөх "Аватар" киноноос хойш бокс оффисын уур амьсгал өөрчлөгдсөнийг анхаарч үзэх нь зүйтэй юм.
Ерөнхийдөө шинжээчид  гурван хэмжээст хувилбарын стратеги дээд зэрэглэлийн форматууд,  киноны нээлт нь  амралтын өдөр тохиож буй зэрэг нь  орлогод ихээхэн нөлөөлнө гэж үзэж байна. Гэхдээ  киноны нээлтийн тасалбар бүрийн  56 хувь  нь 3D үзүүлбэрт зориулагдсан талаар  “EntTelligence”-аас мэдээлжээ.
Харьцуулбал, “Marvel Studio”-ийн “Black Panther: Wakanda Forever” киноны суудлын ердөө 17 хувийг 3D дүрслэлд зориулжээ. EntTelligence-ийн тооцоолсноор “Avatar: The Way of Water” 3D тасалбар дунджаар 16.50 ам.доллар, 2D тасалбар нь 12.50 ам.долларын үнэтэй байх төлөвтэй байгаа аж.
Камерон уг кино нь орлогоо нөхөхийн  тулд түүхэн дэх хамгийн их ашиг олсон гурав, дөрөв дэх кино болох шаардлагатай бөгөөд энэ нь кино дэлхийн хэмжээнд хоёр тэрбум ам.долларын ханшийг эвдэх шаардлагатай хэмээсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us