1857 онд живсэн SS Central America онгоцон дээрх авдарнаас олдсон жийнсэн өмдийг 114 мянган ам.доллараар худалджээ. Энэ өмдийг жийнсэн өмд гэдэг ч үнэндээ өнөөгийн жийнсний төрөл мөн эсэх дээр зарим шинжээчид эргэлздэг юм.
Th Sun сэтгүүлийн мэдээлснээр, уурхайчны өмд байсан энэ жийнсийг 12 дугаар сарын эхээр Невадад зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр худалджээ. Энэ худалдаанд живсэн SS Central America хөлөг онгоцноос олдсон 250 гаруй хуучны эдлэл тавигдсан байна. Эдгээрээс хуучны жийнс 114 мянган долларт хүрчээ.
Энд дуулгахад SS Central America хөлөг онгоц Төв Америкийн дорнод эрэг дагуу хөвж яваад хүчтэй шуурганд өртөж, 1857 оны есдүгээр сард Хойд Каролинагийн эрэг орчимд живжээ. Энэ ослын улмаас 400 хүн амиа алдсан бөгөөд тухайн үед онгоцонд 477 зорчигч, хөлгийн багийн 101 гишүүн байсан аж. Мөн энэ хөлөг онгоцтой хамт 10 тонн орчим алт живсэн гэдэг.
Олон жил 2,2 мянган метрийн гүнд хэвтсэн онгоцыг 1980-аад онд инженер Томми Томпсон илдрүүлжээ. Тэрбээр онгоцонд байх алтыг авахаар баг бүрдүүлж ажиллаад эхний хоёр сарын хугацаанд гурван тонн алт гаргаж чадсан бол эртний эдлэлүүдийг дуудлагаар худалдаж 100 сая орчим долларын орлого олж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545704
Сэтгэгдэл бичих