Ихэнх эмч нар эмийн жорыг яарч таталгаж бичсэний улмаас өвчтөнүүд гаргахгүй байх нь олон оронд тохиолддог хүндрэл. Олон жил оршсоор байсан энэ асуудлыг Google шийдэхээр болжээ.
Энэтхэгт жил бүр зохион байгуулдаг бага хурлынхаа үеэр Google компанийн төлөөлөгчид эмч нарын бичгийг тайлах аргыг судлахаар эмзүйчидтай хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Тэдний онцолсноор энэ технологийг хэдийнэ туршаад эхэлжээ.
Эмчийн бичгийг гаргахын тулд хэрэглэгч жорны зургийг авч эсвэл утаснаасаа зургийг нь оруулахад болох гэнэ. Апликейшн зураг оруулсны дараа мэдээллийг боловсруулж шаардлагатай эмийн нэрс болон бусад чухал мэдээллийг тодруулан гаргах аж.
Эмч нар гараар бичсэн жорыг тайлж уншихад ашиглагдах энэхүү апликейшн хэзээ хэрэглэгчдэд хүрэх талаарх мэдээлэ хараахан гараагүй байна.
Сэтгэгдэл бичих