“Avatar: The Way of Water” кино дэлхийн бокс оффисоос хоёр тэрбум ам.долларын орлого олсон нь Жеймс Камероны энэ жишигт хүрсэн гурав дахь кино болж байна.
“Avatar,” “Avengers: Endgame,” “Titanic,” “Star Wars: The Force Awakens” and “Avengers: Infinity War” зэрэг кино л энэ үзүүлэлтэд хүрсэн байдаг. Ням гарагийн байдлаар “Avatar: The Way of Water” дотоодын тасалбарын борлуулалтаас 598 сая ам.доллар, гадаад зах зээлээс 1 тэрбум 426 тэрбум ам.доллар олсон байна. “Comscore”-ийн ахлах хэвлэл мэдээллийн шинжээч Пол Дергарабедиан урлагийн салбар сэргэх тусам “Avatar: The Way of Water” киног үзэхийн тулд олон хүн IMAX зэрэг дээд зэрэглэлийн кино театрын төлбөрийг төлөхөд бэлэн байх болно гэжээ. Ирэх таван жилийн хугацаанд дахин гурван ангиа гаргахаар төлөвлөж буй Аватар франчайзын хувьд хоёр тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн нь сайн үзүүлэлт юм.
Сэтгэгдэл бичих