Xaxa.mn

Уилл Смит, Мартин Лоуренс “Bad Boys” киноны дөрөвдүгээр ангид дахин хамтарна


Америкийн жижигчин Уилл Смит, Мартин Лоуренс нар адал явдалт, инээдмийн “Bad Boys” киноны дөрөвдүгээр ангид дахин хамтран тоглохоор болжээ.  Мягмар гарагт “Sony Pictures” компани нэрийг нь хараахан оноогоогүй байгаа “Bad Boys” киноны шинэ ангийн бэлтгэл ажил эхэлсэн талаар мэдээлсэн байна.  “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслолын үеэр Уилл Смит болон Крис Рок нарын хооронд болсон явдлаас үүдэж киноны дараагийн ангийг хийх ажил хойшлогдсон гэх мэдээлэл өнгөрсөн оны гуравдугаар сард гарч байсан юм. Харин “Sony Pictures” компанийн захирал Том Ротман уг мэдээллийг үгүйсгэж байв. “Bad Boys” киноны гуравдугаар анги болох “Bad Boys for Life” нь 2020 оны нэгдүгээр сард нээлтээ хийж байсан бөгөөд тухайн үедээ “Box Office”-ын жагсаалтын тэргүүлж, дэлхий даяар нийт 426 сая ам.долларын ашиг орлого олсон байна. Уг киноны бүх ангийн продюсероор ажилласан Жерри Брукхаймер болон “Bad Guys for Life” ангийн найруулагчаар ажилласан Адиль Эль Арби, Билал Фаллах нар шинэ ангид хамтран ажиллах юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us