Хятадын цахилгаан барааны аварга компани “Xiaomi” дээд зэрэглэлийн зах зээлийг хэсэгчлэн эзлэхийг оролдож, “Apple”-тай өрсөлдөхөөр ням гарагт дэлхийн хэмжээнд тэргүүлэх ухаалаг гар утсаа танилцуулжээ. “Xiaomi 13 Pro” 6.73 инчийн дэлгэцтэй бөгөөд АНУ-ын “Qualcomm” компанийн хамгийн сүүлийн үеийн “Snapdragon 8 Gen 2” чиптэй аж.
Түүнчлэн гурвалсан линзтэй камер болон хэт хурдан цэнэглэх зэрэг бусад дээд зэргийн функцуудтай байна. “Xiaomi 13”-ийн үнэ 999 евро (1053 ам. доллар), харин “13 Pro”-ийн үнэ 1299 еврогийн үнэтэй. 2022 онд “Xiaomi” ухаалаг гар утасныхаа нийлүүлэлт 26 хувиар буурсан таагүй жил байсан талаар IDC судалгааны фирмийн мэдээлжээ. IDC-ийн мэдээлснээр 2022 онд “Xiaomi” нийт 1.21 тэрбум ухаалаг утас нийлүүлэгдсэн нь 2013 оноос хойших хамгийн багад тооцогдож байгаа юм.
Сэтгэгдэл бичих