Xaxa.mn

"Мэлхий нинжа"-д Жэки Чан дуу оруулна


Хятадын алдарт жүжигчин Жэки Чан "Мэлхий нинжа" киноны шинэ ангид дуу оруулахаар болжээ. Тэрбээр "Mutant Mayhem" гэсэн нэртэй "Мэлхий нинжа" киноны шинэ ангийн жүжигчний бүрэлдэхүүнд багтсан талаар The Mirror мэдээлсэн байна. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ кинонд Жэки Чан нинжа нарын багш Сплинтерийн дүрд дуу оруулах аж. Харин гол дүрүүд болох мэлхий нинжа нарын дүрд  Мика Эбби, Шеймон Браун, Николя Канту, Брэйди Нун нар дуу оруулах юм байна.
 
Мэлхий нинжа киноны шинэ төслийг Paramount болон Nickelodeon Movies хэрэгжүүлж байгаа бөгөөд киног 2023 оны наймдугаар сарын дөрөвний өдөр нээхээр төлөвлөжээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/547794
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us