Аргентины блогчин Софи Мор өөртэйгээ гэрлэж, төд удалгүй салсан гэнэ. Энэ талаар The Independent сонин мэдээлжээ.
Тодруулбал, Твиттер болон бусад олон нийтийн сүлжээн дэх хаягтаа 500 мянга гаруй дагагчтай, 25 настай Софи Мор баяртай үйл явдал тэмдэглэж байгаа талаараа дагагчиддаа ярьжээ.
"Өнөөдөр миний амьдралын хамгийн гайхалтай үе. Би өөртэйгээ гэрлэхийн тулд хуримын даашинз худалдан авч, хуримын бялуу бэлдсэн" хэмээн Софи өгүүлсэн байна.
Түүгээр ч зогсохгүй хуримынхаа зурагнуудыг ч хуваалцаж, дагагчдадаа харуулжээ. Түүнийг дагагчид нь дэмжиж байсан ч Софи энэ гэрлэлтдээ төд удалгүй эргэлзэж эхэлсэн гэнэ.
Өөртэйгээ гэрлэсний маргааш өдөр нь салах шийдвэр гаргасан Софи "Би цаашид үүнийг тэвчихгүй нь" хэмээн бичжээ.
Энд дуулгахд, өмнө нь Бразилийн загвар өмсөгч өөртэйгээ гэрлэж, улмаар гурван сарын дараа салж байгаагаа зарлаж байв. Харин Британид нэгэн бүсгүй өдөн хөнжилтэйгээ гэрлэсэн гэх хачирхалтай мэдээлэл ч гарч байлаа.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/547901
Сэтгэгдэл бичих