Хятадын Хуавэй компани FreeBuds Pro 2+ чихэвч худалдаанд гаргажээ. Энэ нь зүрхний хэмнэл, биеийн температурыг хэмждэг ажиллагаатай дэлхий дээрх анхны загвар гэж Хуавэй компанийнхан мэдэгдсэн байна.
Хуавэй компанийн мэдэгдсэнээр, зүрхний хэмнэл хэмжих TruSeen алгоритм нь 95 хувийн нарийвчлалтай аж. Зүрхний хэм хэт өндөр эсвэл хэт буурсан үед гар утсанд мэдээлэл дамжуулдаг юм байна.
Нэг удаад 5,8 цаг цэнэгээрээ ажиллах энэ чихэвч дөрөвдүгээр сарын долооны өдрөөс эхлэн Хятадын зах зээл дээр худалдаалагдах бөгөөд нэг бүрийн үнэ нь 1499 юань байх гэнэ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548256
Сэтгэгдэл бичих