Xaxa.mn

“DOTA 3” -ийг энэ жил “Steam”дээр байршуулж магадгүй


“DOTA” бол “Valve”-ийн хөгжүүлж, нийтэлсэн онлайн тулааны  видео тоглоом юм. Анхных  2003 онд, хоёр дахь нь 2013 онд гарсан. “DOTA 2” нээлтээ хийснээсээ хойш нэлээд  хит болж, олон тоглогч 2013 оноос хойш “DOTA 3” -ийг тэсэн ядан хүлээж байсан.  2020 оны дөрөвдүгээр сард “Dota 3”-ийг  хөгжүүлэгчид тоглоомыг “Еpic games” дэлгүүрт байрлуулна гэж зарлаж байсан. Тиймээс “Dota 3”-ийг өнгөрсөн хугацаанд хөгжүүлж байсан нь үнэн бөгөөд удахгүй зах зээлд нэвтрүүлж магадгүй юм. Түүнчлэн хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь ямар өөрчлөлт  гарсан бэ гэдэг болон хөгжүүлэгчид нь  эцсийн бүтээгдэхүүнээ  буюу  “Dota 3”-ийг   зах зээлд гаргахад хэр ойртсон бэ гэдэг юм. “Valve”-ийн үүсгэн байгуулагч Гэйб Ньюэлл “Dota 3”-ийг хөгжүүлэгчид хөшигний ард ямар өөрчлөлт хийх талаар  чимээгүйхэн хэлэлцээр хийж байх үед  урьдчилсан захиалга хэдийнэ эхэлсэн байсан” хэмээгээд  “Бид энэ төрлийн үйлдлүүдээ зогсоох хэрэгтэй. Энэ нь  уг салбарын хувьд сайн зүйл биш.  Энэ салбарын  сайн зүйл бол тоглоом бүрийг, ялангуяа бидний тоглоомуудыг эцсийн мөчид нь “Steam” дээр гаргах явдал юм. Энэ жил “DOTA 3” -ийг гаргахад тохиромжтой жил” гэжээ. “DOTA 3” нээлтээ хийх үед PS5 дээр тоглох боломжтой болно гэдгийг ажиглагчид онцолж байна. Өмнөх хоёр хувилбарын нэгэн адил PC хэрэглэгчид тоглоомыг тоглох боломжтой юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us