"Fast and the Furious" киноны нийт 10 ангийг 20 гаруй цагийн турш буюу нэг дор үзвэл 1000 ам.доллар өгөх уралдаан зарлагдсан талаар CNN мэдээллээ. АНУ-ын "FinanceBuzz" компани уг туршилтыг зарласан бөгөөд үзэгч кинонуудыг ар араас нь үзэнгээ киноны турш хэчнээн автомашинд ямар хэмжээний хохирол учирч буйг тооцоолох ёстой гэнэ. Үзэгчид 1000 ам.долларын урамшууллаас гадна киног албан ёсны эрхтэй үзэх эрхийн төлбөр, хоол зуушны зардал бүхий 100 ам.долларыг нэмэлтээр өгөх аж. Мөн дээрээс нь киноны төгсгөлд "Гэр бүл, нөхөрлөлийн үнэ цэнийг ухаарах болно" гэж компаниас мэдэгджээ. "Кинонд олон одод дүр бүтээдэг ч хамгийн чухал "од" нь мэдээж машин. Тэгэхээр автомашинуудын хохирлыг тооцоолон, гарсан үр дүнг нь бид жолоочийн даатгалын судалгаанд ашиглах болно" гэж "FinanceBuzz" мэдээлжээ.
"Fast and the Furious" киноны нийт 10 ангийг тасралтгүй 20 гаруй цагийн турш үзвэл 1000 ам.доллар өгөх уралдаан зарлагджээ
"Fast and the Furious" киноны нийт 10 ангийг 20 гаруй цагийн турш буюу нэг дор үзвэл 1000 ам.доллар өгөх уралдаан зарлагдсан талаар CNN мэдээллээ. АНУ-ын "FinanceBuzz" компани уг туршилтыг зарласан бөгөөд үзэгч кинонуудыг ар араас нь үзэнгээ киноны турш хэчнээн автомашинд ямар хэмжээний хохирол учирч буйг тооцоолох ёстой гэнэ. Үзэгчид 1000 ам.долларын урамшууллаас гадна киног албан ёсны эрхтэй үзэх эрхийн төлбөр, хоол зуушны зардал бүхий 100 ам.долларыг нэмэлтээр өгөх аж. Мөн дээрээс нь киноны төгсгөлд "Гэр бүл, нөхөрлөлийн үнэ цэнийг ухаарах болно" гэж компаниас мэдэгджээ. "Кинонд олон одод дүр бүтээдэг ч хамгийн чухал "од" нь мэдээж машин. Тэгэхээр автомашинуудын хохирлыг тооцоолон, гарсан үр дүнг нь бид жолоочийн даатгалын судалгаанд ашиглах болно" гэж "FinanceBuzz" мэдээлжээ.
Сэтгэгдэл бичих