Xaxa.mn

Орны хамаг зайг ганцаараа эзлэн унтдаг хүмүүст зориулсан ор зохион бүтээжээ

Зарим хосуудын нэг нь шөнө унтаж байхдаа өөрт оногдсон хэсгээс давж, дэргэдээ тайван нойрсож байгаа хүнийг шахан сэрээж, тав тухыг нь алдагдуулдаг. Харин Ford компанийн инженерүүд өөрийн "хууль ёсны" орны хэсгээ буцаан авахад туслах дэвшилтэт аргыг нэвтрүүллээ. Автомашинд ашиглагддаг технологиор зохион бүтээгдсэн Ford Lane-Keeping Bed нэртэй энэхүү ор нь тусгай мэдрэгч, туузан дамжуургын тусламжтай нойрондоо хүний "газар нутагт" халдсан хүмүүсийг байх ёстой байранд нь аваачих болно.
"Хүмүүс нойрсож байхдаа хамгийн эмзэг байдаг тул биед нь гэнэт хүрэхэд маш амархан сэрдэг. Харин хэн нэгэн бидний орны эзлэх ёстой талыг булаахад тухайн шөнийг тэр чигт нь үгүй хийх болно. Улмаар хүмүүсийн хоорондын харилцаа ч муудна" хэмээн "How to Sleep Well: The Science of Sleeping Smarter, Living Better and Being Productive" номын зохиолч Нил Стэнли хэлсэн юм.
Одоогоор энэхүү ор нь зөвхөн туршилтын загвараар л зохион бүтээгдсэн бөгөөд цаашид зах зээлд нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us