Xaxa.mn

Сахалтай холбоотой итгэмээргүй боловч үнэн 10 баримт


Сахалтай холбоотой сонирхолтой зүйлс олон байдаг. Тухайлбал сахал судалдаг шинжлэх ухааныг «Pogonology» гэж нэрлэдэг бол судлаачийг нь «Pogonologist» гэдэг байна. Эрт цагт сахлаа хусвал хийморь лундаагаа алдсантай адил гэж үздэг байсан түүхтэй. Мөн хэн нэгэн нас барсан тохиолдолд гашуудлаа илэрхийлж ургуулдаг байжээ. Судалгаагаар сахал нь эр хүнийг намбатай бас нийгмийн статус өндөртэйг илэрхийлдэг гэж үзсэн байдаг. Эрт цагт хэн нэгний сахалд зөвшөөрөлгүй хүрвэл ирүүл тулаанд дуудсанд тооцдог байсан зэрэг сонирхолтой баримтуудаас хүргэе.
  • Микробиологич мэргэжилтэй John Golobic нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэрээр хүмүүсийн сахалд хэр их нян бактер агуулагдаж байгааг судалсан байна. Судалгаагаа авахын тулд John Golobic тусгай бэлтгэсэн хөвөнгөө эрчүүдийн сахланд үрсэн байна. Дараа нь бие засах газрын суултуурт тусгай бэлтгэсэн хөвөнгөө мөн адил үржээ. Судалгааны үр дүнд хүний сахал суултууртай ижил хэмжээний нян бактери агуулж байдгийг нотолсон байна.
  • Эрэгтэй хүний сахал жилд дунджаар 13 см ургадаг. Хэрвээ сахлаа ерөөсөө хусалгүй насан туршдаа ургуулвал 8.3 м болно гэж үздэг.
  • Forbes Magazine - аас гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтанд багтсан эрчүүдийн 98 хувь нь сахалгүй байдаг. Бизнес эрхлэхэд сахалтай байх хамаагүй ч ихэнх хүмүүс сахалтай businessman амжилтанд хүрдэггүй гэж итгэдэг.
  • Сахалтай холбоотой түүхэн баримт олон байдаг. Тухайлбал XVII зууны үеийн Орост эрчүүдээс 100 рублийн татвар авдаг байсныг Пётр хааны зарлигаар хэрэгжүүлж байсан түүхтэй.
  • Сахалнаас айдаг хүмүүс байдагт итгэх үү? Ийм айдастай хүмүүс сахал харахаараа эсвэл сахалтай хүний дэргэд очихоороо зүрх нь хүчтэй цохилж бас хөлөрдөг. Сахалнаас айх айдсыг «Pogonophobia» гэж нэрлэдэг ажээ.
  • Сахал өдрийн цагт хамгийн хурдан ургадаг. Энэ нь магадгүй нартай холбоотой. Нарнаас авдаг Д амин дэм үсийг ургуулах үндэс юм.
  • Тэгвэл "The University of Southern Queensland"-ийн судалгаагаар сахал нь нарны хэт ягаан туяанаас арьсыг 95 хувь хамгаалдаг гэдгийг тогтоожээ. Түүнчлэн тоос тоосонцрын харшлаас хамгаалдаг.
  • АНУ-ын XVI дахь ерөнхийлөгч "Abraham Lincoln"-ийг сахлаа ургуулах шийдвэрт нь Grace Bedell (1848 - 1936) гэдэг эмэгтэй нөлөөлжээ. Тэрээр 11 настайдаа түүнд хандан сахлаа ургуулах санал тавьсан захидлыг илгээсэн байдаг. Abraham хожим тэр охинтой биеэр очиж уулзсан түүхтэй.
  • "NASA"-гаас сансрын нисгэгч нарыг сахал тавихыг хориглодог.
  • Тэгвэл зарим орны загасчид сахлаа хусдаггүй. Сахлаа хусахгүй байх нь загас барих чадварыг нь 34.67 хувиар нэмдэг гэнэ.
  • Дэлхийн хамгийн урт сахалтай хүнээр Норвегийн фермер "Hans Nilsen Langseth"-ийг нэрлэдэг. Сахлыг нь 5.33 м урт байсан гэсэн ташаа мэдээлэл байдаг. Үнэндээ оршуулахаас нь өмнө 30 см-ийг нь тайрч "The Smithsonian Institution" -ийн музейн үзмэрт өгсөн байдаг ажээ.
  •  Тэгвэл хамгийн урт сахалтай эмэгтэй бол АНУ-ын иргэн "Vivian Wheeler" юм. Генийн "Werewolf Syndrome"-той түүний сахал 25.5 см урт гэнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us