Xaxa.mn

7,3 тонн жинтэй Женга тоглож Гиннессийн дээд амжилт тогтоолоо


АНУ-ын Caterpillar Inc компаний Талбайн хэсгийн зохицуулагч Чад Кременээр удирдуулсан багийнхан Cat машины тусламжтайгаар 7.3 тонн жинтэй Женга тоглоом тоглож Гиннессийн дээд амжилт тогтоолоо. 
Тус тоглоомыг Caterpillar буюу Cat үйлдвэрийн сэрээт өргөгч олон төрлийн ачигч, хавчдаг өргөгч, экскаватор машинуудыг ашиглан тоглосон юм. Ингэхдээ нэг бүр нь 40 см өндөр 272 кг жинтэй 27 ширхэг нарс модон блок ашиглажээ. АНУ-ын Иллинойс мужийн Эдуардс дахь Caterpillar-ийн туршилтын байгууламжид 28 цагийн турш тоглохдоо 13 давхар өрж, 16 блокийг шилжүүлжээ. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us