Xaxa.mn

Эдгээр 9 киног үзээд та ганц бие байгаадаа баярлана

Валентины баярт дургүй хүмүүс олон байдаг. Бас ганц бие хүмүүсийн хувьд энэ бол зүгээр л нэг энгийн өдөр шүү дээ. Хэрэв та ганц бие, тэгээд өнөөдөр ямар нэг төлөвлөгөөгүй байгаа бол Vogue Сайтаас санал болгосон энэ кинонуудаас үзээрэй.

1. The Love Witch

Хүсэж хүсэж өөрийн болгосон хайр яг төсөөлсөн шиг биш байх үеүд зөндөө. Уг кино маш сонирхолтой бас зураг авалт, өнгө нь тун ч гоё шүү.

2. Closer

Олон хүн хэдийнэ энэ киног мэдэх байх. Бас л алдартай драм бүтээл. Хэн нэгний сэтгэлийг татаж, түүнийг өөрийн болгосон ч түүнээс урван өөр нэгэнд бас хандрах гэдэг хосуудын хувьд тохиож болох хамгийн муухай үйл явдлуудын нэг. Гэхдээ энэ киноны хийц танд таалагдах нь гарцаагүй.

3. The First Wives Club

90-ээд оны алдартай бүтээл. Бараг 30 жилийн дараа эргэн уулзсан бүсгүйчүүдэд тохиох тэр бүх үйл явдлууд дундаас ухаарах зүйл их шүү.

4. The Family Stone

Үнэндээ бол зул сарын тухай өгүүлэх кино боловч давхар хүмүүсийн үерхэл харилцааны тухай маш чухал асуудлуудыг хөндөх болно. Та үзэж дуусаад үнэндээ энэ киног аймшгийн кино байсныг ухаарах болно.

5. The War of the Roses

Салалтын тухай өгүүлэх сайн кинонуудын нэг. Хайр сэтгэлд маш олон зүйл шаардлагатай байдгийг та энэ киноноос олж харж болно.

6. Gone Girl

Шуугиан тариад амжсан кинонуудын нэг. Та үзсэн байж ч болох юм. Психопат гэхээр таны толгойд шууд эрэгтэй хүний дүр бууж байна уу? Үнэндээ эмэгтэйчүүд ч тийм байж чадна.

7. Fatal Attraction

80-аад оны үеийн энэ киног манайхан “Аюултай харилцаа" гээд нэг кино болгон гаргаж байсан санагдана. Хэрэггүй харилцаа хэрэггүй л байдаг. Заримдаа та ямар нэг зүйлийг эхлүүлэхээсээ өмнө үр дагаварыг нь тооцох хэрэгтэй.

8. Kill Bill

Энэ киног мэдэхгүй хүн гэж байхгүй биз. Хуримын даашинзтай хэсгээр эхлээд л өчнөөн үхэл, аллагаар дуусдаг энэ кино бол Тарантиногийн домогт бүтээл билээ. Ума Турман ч сайхан бүсгүй юм, зураг авалт, өгүүлэмж, найруулга ч төгс юм.

9. The Lobster

Йоргос Лантимос сүүлийн үед “The Favourite" киногоороо дэлхийн олон хүнд танигдаж эхлээд байх шиг. Яг энэ кино гарах үед эсвэл бүр өмнө нь Dogtooth нээлтээ хийж байх үеэр анх үзэж байсан хүмүүс түүнийг ямар мундаг, өвөрмөц найруулагч болохыг анзаарч байсан билээ. “The Lobster" киноны хувьд… та хостой болохын төлөө ямар эрсдэл үүрч чадах вэ?
эх сурвалж : www.ub.life
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us