“Amazon” компани дуу хоолойгоор удирдах боломжтой бичил долгионы зуух, ханын цаг болон ухаалаг залгуур зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Тус компани виртуал туслах “Alexa”-гийн тусламжтайгаар хэрэглэгчдэд үйлчилгээгээ илүү ойр болгох зорилт тавьжээ.
Шинэ бичил долгионы зуух нь “Amazon”-ийн “Echo” төхөөрөмжтэй холбогдсон учраас кофегоо дахин халаахын тулд тушаал өгөхөд л хангалттай аж. Түүнчлэн энэ төхөөрөмжийн тусламжтайгаар ханын цагтаа сэрүүлэг тохируулах боломжтой.
Үүнээс гадна шинэ “Echo” төхөөрөмжийг автомашиндаа залгаснаар замын хөдөлгөөнд оролцох үедээ подкаст тоглуулж, зүг чигээ зааж, дуудлага хийх боломжтой гэж тус компани мэдээллээ.
Б.Ариунболд
Сэтгэгдэл бичих