Эрүүл эсвэл согтуу байх үедээ та өөр өөр байдаг уу? Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд бид бүгд бага ч атугай өөр болцгоодог шүү дээ. Тийм бол нэгэн шинэ судалгаагаар эрүүл байх үеийн биш харин согтуу байх үеийн зан ааш тань жинхэнэ “та” байх магадлалтайг онцолжээ.
Пердьюгийн их сургууль болон Миссуригийн их сургуулийн судлаачид 156 сайн дурын оролцогчдыг хамруулан согтууруулах ундааны үр нөлөөг судалжээ. Туршилтаас хоёр долоо хоногийн өмнө бүх оролцогчид бүгд сорилго бөглөж, түүндээ эрүлү байх үеийн өөрийгөө болоод согтуу байх үеийн зан авирын тухайгаа ч бичжээ. Бүгд хоёр бүлэг болон хуваагдаж нэгэнд нь архи болон “sprite” ундаа өгсөн бол нөгөө бүлэгт нь зөвхөн “sprite” ундаа өгчээ. Согтууруулах ундаа уухаар болсон бүлгийн хүмүүсийг үргэлжлүүлэн ууж, тодорхой даалгавар, туршилтуудыг хийнэ үү хэмээн хүссэн байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс илүү нээлттэй, үг яриа ихтэй болж эхэлсэн.
Сэтгэл судлаачдын багийн гишүүн болох Рачел Виноград согтуу хүмүүс тэс ондоо зан авир гаргадаг болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд бүх зүйлийг ямар ч хаалт, өөрийгөө барих зүйлгүйгээр хийж байгаа нь тухайн хүний дотор орших зан чанар гарч ирж буйн нөлөө юм хэмээн тайлбарласан байна. Согтууруулах ундаа хүний өөрөө өөртөө тавьсан заагийг үгүй хийж магадгүй байдаг бөгөөд үүний нөлөөнд хэлэхийг хүссэн зүйл, гаргахыг хүссэн ааш авираа шууд гаргаж, өөрийгөө илэрхийлдэг байх магадлалтай гэнэ. 100 татаж зоригоо чангалаад хэлэх гэсэн зүйлээ хэлж, хийж байсан үе бий биз дээ? Магадгүй үнэхээр таны өөрөөсөө ч нууж явдаг жинхэнэ дүр төрх энэ л үед гарч ирдэг байх өндөр магадлалтай юм.
Согтуу байх үеийн яриа бол жинхэнэ яриа гэх бичлэгийг англи хэл дээр эндээс үзэх боломжтой:
Сэтгэгдэл бичих