Xaxa.mn

“РОБОТ АРТ-2018" тэмцээний шилдэг бүтээлүүдтэй танилц

Инженерүүд бийр барьж зураг зурдаг роботууд бүтээж, роботууд нь өөрсдийн зурсан уран зургаараа энэхүү тэмцээнд чадвараа сорьдог уламжлалтай. Урлаг болон технологийг хослуулан бүтээл урладаг уг тэмцээнд ирүүлсэн бүтээлүүд жил ирэх тусам олны анхаарлыг татах болжээ.
Механикийн инженер мэргэжилтэй Эндрю Коню гэх залуу хамгийн анх уг тэмцээнийг санаачлан зохион байгуулсан ба тэрээр “Энэ жилийн бид маш олон сайн чанарын, сонирхолтой урлагийн бүтээлүүд хүлээн авсан мөн тэмцээнд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад баяртай байна. Роботын бүтээсэн уран зургууд нь урлаг дахь хувьслын нэгээхэн хэсэг болж шинэ дүр төрхийг илэрхийлж чадаж байгаа нь гайхалтай хэрэг шүү” хэмээн онцолжээ.
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 19 баг хамт олон, 100 гаруй бүтээлээрээ оролцсон аж. Тэмцээнийг фэйсбүүк дээрх санал асуулга болон мэргэжлийн шүүгчдийн үнэлгээ гэх үндсэн хоёр шалгуураар шүүн шилдгүүдийг тодруулжээ. Тэргүүн байр 40.000 ам.доллар, дэд байр 25.000 ам.долларын, гутгаар байр 10.000 ам.долларын шагналыг тус тус хүртжээ.
Зарим оролцогчид роботоо хүний гартай адил гартайгаар бүтээж, зарим нь роботынхоо алгоритм дээр илүү их ажилласан гэх мэт баг тус бүр өөр өөрсдийн гэсэн онцлог давуу талтай байсныг тэмцээний зохион байгуулагчид олзуурхан хүлээж авчээ.
Тус тэмцээнд оролцсон роботуудын бүтээлээс хүргэж байна.
Тус тэмцээнд оролцсон роботуудын бүтээлээс хүргэж байна.


































Эх сурвалж: newatlas.com
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us