Xaxa.mn

Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт

Орос аx нарын кинонд дуртай хүмүүс хэр олон байна даа? Оросын бүтээлүүд яагаад ч юм амьдралд ойр, нэг л дулаахан байдгийг бид бүгд мэднэ. Тэр тусмаа бид дээр үеийн кино уран бүтээлүүдийг ихээхэн шимтэж үздэг. Харин "сүүлийн үеийн" гэж хэлж болмоор энэ бүтээлийг үзээгүй хүмүүс байгаа бол доор яагаад үзэх хэрэгтэй тухай хэд хэдэн баримтыг сонирхуулъя. 
1. Хэрэв та тогооч бол, эсвэл хоол идэх дуртай бол, карьераа эхлүүлж яваа залуу хүн бол энэ киног үзээрэй.
Гол дүрийн Максим гэх залуу бол агуу тогооч болохыг хүсдэг нэгэн. Гэхдээ залуу хүний асар их омог бардам зангаар орж ирсэн тэр ресторанд нь бүх зүйл бодож санасан шиг нь байх болов уу? Ер нь бидний их гоёор төсөөлж орсон ажлууд яг бодит байдал дээрээ ямар байдаг билээ дээ? Залуу хүнд, карьерээ эхлүүлж байгаа хүнд тулгарч болох олон бэрхшээлийг та энэ цувралаас үзэж харах боломжтой. Бас маш олон гоё хоол гарах болохоор хоол хийх дуртай, идэх дуртай бүх хүмүүст таалагдах нь мэдээж.
Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт undefined
2. Сена, Маринагийн дүрд тоглодог Сергей Лавыгин, Анна Бегунова хоёр жинхэнэ хосууд. Тэд цувралд гардаг шигээ эхнэр, нөхөр.
Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт undefined
3. Сонирхолтой дүрүүд.
Мэдээж гол дүрийн залуу маань их царайлаг, залуухан хүн бий. Харин рестораны эзний дүрийг Дмитрий Назаров бүтээсэн бөгөөд тэрхүү сонирхолтой, хөгжилтэй дүрийн нэрийг Виктор гэдэг. Тэр бол их хатуу хүн. Ерөнхийдөө нэлээн бүдүүлэг гэж ч хэлж болохоор. Гэхдээ тэр бол маш чадварлаг тогооч юм. Елена Подкаминская Викагийн дүрийг бүтээсэн бөгөөд Максимын найз бүсгүй, цаашлаад эхнэр нь болдог. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй шүү. Бас маш завгүй ажлын хажуугаар тэр хоёрын харилцаа хэрхэн хөгжилтэйгөөр өрнөж байгаа нь үнэхээр сонирхолтой.
Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт undefined
4. Дмитрий Нагиев "өөрийнхөө дүрд" тоглосон.
Тэр бол Оросын алдартай жүжигчин бас "Claude Monet" буюу тус киноны бүх үйл явдал өрнөдөг зоогийн газрын эзэн. Тэрбээр яг л том боссынхоо дүрд тоглосон гэхэд хэлж болно. гэхдээ бодит амьдрал дээрх дүр нь өөрөөсөө тэс ондоо гэнэ. 
Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт undefined
5. Хамгийн үнэтэй!
"Кухня" оросуудын хийсэн хамгийн үнэтэй цуврал. Нэг ангийнх нь зардал 200 мянган ам.доллар байсан бөгөөд эхний 40 ангийн өртөг нийлээд 8 сая ам.доллар болжээ.
6. Цувралын тухайд.
2012 оны аравдугаар сарын 22-нд эхний анги цацагдаж 2016 оны гуравдугаар сарын 31-нд албан ёсоор сүүлчийн анги нь гарсан байдаг. Нийт 6 бүлэгтэй бөгөөд тус бүр нь хорин ангитай. "Kitchen in Paris" гэж мөн гарсан бөгөөд тэр нь ч мөн адил маш сонирхолтой бүтээл болж чадсан юм. Тус киноны Португали хувилбар мөн гарсан байдаг. "Sim, Chef!" гэх нэртэй гарсан цуврал нь анхны ангиа 2017 онд цацсан байдаг. 
Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт undefined
7. Beyoncé-ийн ганцхан If I Were a Boy дууг кинондоо ашиглах эрх авахын тулд студийнхэн 1 сая рубль төлсөн гэдэг.
8. Цувралын турш жүжигчидтэй хамт А зэрэглэлийн долоон тогооч байнга ажиллаж байв. Нарийн хоол бэлтгэж байгаа хэсэгт ихэвчлэн тэдний гар “тоглодог”. Зураг авалтын нэг өдөрт тогоочид 30-40 хоол хийнэ. 
9. “Claude Monet” рестораны ахлах тогооч Виктор Бариновын дүрийг бүтээсэн Дмитрий Назаров уг цувралд тоглохоосоо өмнө таван жил “Кулинарный поединок” нэртэй хоолны шоу хөтөлж байв. Бас тогооч хулганы тухай “Рататуй” хүүхэлдэйн кино Оросын кино театруудад гарахад нь ахлах тогооч Огюст Гюстогийн дууг оруулж байв. Д.Назаров IV зэрэглэлийн нарийн боовчийн үнэмлэхтэй. Тэрбээр бодит амьдрал дээр ч “Спартак” багийн үнэнч хөгжөөн дэмжигч.
Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт undefined
10. Викад хайртайгаа батлахын тулд Максим хөлөг онгоц руу үсэрдэг хэсэгт өөрөө тогложээ. Зургаан метрийн өндрөөс үсэрдэг энэ хэсгийн зургийг гурван удаа авсан аж.
Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт undefined
11. Зөөгч Настягийн дүрд тоглосон Ольга Кузьмина II улирлын зураг авалтын үеэр жирэмсэн байсан бөгөөд III улирлын зураг авалт эхлэхийн өмнө амаржжээ. Ингээд III улиралд гэдсэндээ юм зүүж тоглохоос өөр аргагүй болсон байна.
Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт undefined
12. Нэрнээс нь болоод тэр чигтээ хоолны тухай гэж ойлгож боломгүй.
Энэ бол мэдээж ресторан, тогоочдын амьдралын эргэн тойронд өрнөдөг цуврал. Тэглээ гээд зөвхөн хоолны тухай яриа өрнөнө гэсэн үг огт биш юм. Энд сайн ажилтан, сайн хүн байх тухай ч өгүүлнэ. Мөн хайр дурлал, нөхөрлөл гээд бидний амьдралын салшгүй хэсгүүдийг ч давхар өвөрмөц байдлаар харуулдаг. Эд мөнгөнд дуртай шуналтай хүмүүсийн байр байдал, үнэнч хичээнгүй хүнд эцэст нь ямар шагнал ирдэг тухайд ч уг цувралд маш зөв мессеж өгсөн гэж хэлж болно. Дашрамд дуулгахад уг цуврал 16+ насны хүмүүст зориулагдсан юм шүү. 
Хэрвээ та ОХУ-ын шилдэг инээдмийн цувралуудын нэг болох "Кухня"-г үзэхийг хүсвэл ЮНИВИШНД шинээр нэмэгдсэн "ХИТ ЦУВРАЛ" кино багцаас үзэхийг санал болгож байна. Нэг эхлүүлчихвэл салж өгдөггүй тийм л хөгжилтэй бүтээл юм шүү. 

Эх сурвалж: ub.life

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us