Мерседес-Бенз A-Class-ын жолоочид тун удахгүй машинтайгаа ярих боломжтой болно. Машин ч жолоочдоо маш хурдан хариу өгөх аж.
Явж буй замын талаар мэдээлэл эсвэл спортын тэмцээний онооны харьцааг дэлгэцэн дээр харуул гэхэд таны машин хэлсний чинь дагуу гүйцэтгэх ба мөн та "өлсөж байна" гэж хэлбэл машин чинь танд ойролцоох рестораныг санал болгох болно. Энэхүү технологи нь жолоочоо хүссэн мэдээллээр нь хангах өргөн мэдээллийн санг өөртөө агуулжээ.
SoundHound-аас гаргасан уг үйлчилгээ нь iOS, андройд гэх мэт хэд хэдэн үйлдлийн систем дээр ажиллах болох ба Киа болон Хьюундайгийн зарим хөдөлгүүртэй машинд ч ажиллах боломжтой аж.
Энэхүү технологийг нэвтрүүлэхэд Хюндай болон өөр дөрвөн компани 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Хөдөлгүүрийн ажиллах горим, халаалтын систем гэх мэт машинтай холбогдолтой асуултад машин шууд хариулт өгөх ба харин ойролцоох шатахуун түгээгүүрийн газрын байрлал, эсвэл хөлбөмбөгийн тэмцээний онооны харьцааны мэдээллийг олгохын тулд машин хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хайж мэдээллийн сантай холбогдох аж.
Эх сурвалж: techcrunch.com
Сэтгэгдэл бичих