Xaxa.mn

Порше дизель хөдөлгүүртэй автомашин дахин үйлдвэрлэхгүй

Өчигдөр Германы автомашин үйлдвэрлэгч Порше компани дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ зогсоож оронд нь хос хөдөлгүүрт (hybrid) болон цахилгаан машины үйлдвэрлэлд анхаарал хандуулна гэдгээ зарлажээ.
Поршегийн гүйцэтгэх захирал Оливер Блюм хэвлэлийн хурлын үеэр “Бид дахин дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхгүй байхаар шийдсэн” гэж мэдээлсэн юм. Тэрбээр 2025 он гэхэд Поршегийн шинээр гарах бүх загваруудыг хос болон цахилгаан хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэнэ гэжээ.
2015 онд Порше дизель хөдөлгүүртэй машины хүрээлэн буй орчны дүн шинжилгээг хуурамчаар гарган ашиг олох зорилгоор машинаа борлуулдаг байсныг эзэмшигч “Volkswagen” компани илрүүлсэн юм. 
2007-2015 онд Порше хүрээлэн буй орчны дүн шинжилгээг  хуурамчаар гаргасан $1,179,814,500 үнэ бүхий 10 сая машиныг борлуулсныг Германы прокурор илрүүлэн холбогдох арга хэмжээг авсан.
2017 онд Поршегийн олон улсын борлуулалтын 12 хувийг дизель хөдөлгүүртэй автомашин эзэлж байв. Харин одоогоор дизель хөдөлгүүртэй машин ашиглаж байгаа үйлчлүүлэгчид үргэлжлүүлэн машинаа унах боломжтой гэнэ.
Эх сурвалж: BBC, CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us