Орос улс замын Тендер зарласан бөгөөд уг тендерт Хятад, Япон, Монгол гурван компани үнийн саналаа өгч гэнэ.
Үүнд: Хятад-3 сая, Япон-6 сая, Монгол- 9 сая долларын санал өгсөн бөгөөд Оросууд хөөх ямар их үнийн зөрүү байна вэ! ерөөсөө хэр чадвартай боломжтой техник тоног төхөөрөмжтэй юм гээд тус тус очиж үзэхэд Хятад бөөн ажилчидтай хүний хүчээр бужигнуулаад өгнө , бид тийм тийм зам ашиглалтанд оруулсан бөөн түүхтэй гэж. Харин Япон компани дээр очтол бөөн техник тоног төхөөрөмж орчин үеийн шийдлээр хийнэ, олон хүн ажиллахгүй бас л ийм тийм ажил хийсэн гэсэн бөөн түүхтэй байж. Ингээд Монгол компани дээр очтол нэг өрөө, нэг ширээ нэг захирал өөр юу ч байхгүй түүх ч байхгүй байсан бөгөөд Оросууд гайхаж "яаж хийх юм бэ танайх" гэтэл "их амархан манайхыг сонгочих чамд 3 саяыг өгье, би 3 саяыг нь авна тэгээл болоо" гэж. Тэгээд хэн зам барих болж байнаа гэтэл цаад Хятадууд чинь 3 н саяар барьж байгуулъя гээд байгаа юм бишүү гэжээ.
Fact.mn
Сэтгэгдэл бичих