Xaxa.mn

Хиймэл оюун ухаан метал хөгжим бүтээж түүнийгээ шууд дамжуулж байна

Dadabots нэртэй төсөл хиймэл оюун ухаанаар бүтсэн “death metal” төрлийн хөгжмийг 3-р сарын 24-өөс эхлэн Youtube хуудас дээрээ шууд дамжуулж байгаа аж. Тус хиймэл оюун ухааныг хоёр хөгжимчин залуу хамтран хөгжүүлжээ.

Хамгийн эхэнд тэд “recurrent neural network (RNN)”-г ашиглан олон тооны метал дуунаас давтагдаж буй элементүүдийг сонгон авсан байна. Тэрхүү мэдээлэл дээрээ үндэслэн метал хөгжмийг зохиодог аж. Ингэж зохиогдсон дуунууд хүний гарын хурд, төхөөрөмжийн хүчин чадал зэргээр хязгаарлагдаагүй учир жинхэнэ дуутай харьцуулахад бага зэрэг хиймэл сонсогдох магадлалтай гэнэ.

Хиймэл оюун ухааны бүтээж буй метал хөгжмийг шууд сонсоорой


Мэдээж тайзан дээр дуулж буй жинхэнэ дуучныг хиймэл оюун ухаан орлох боломж одоогоор байхгүй ч ирээдүйд ийм боломж бий болох нь тодорхой юм. Dadabots хөгжүүлэгчид ч мөн тус хиймэл оюун ухаанаа илүү сайжруулах тал дээр ажиллаж байгаагаа дурджээ.

Эх сурвалж: Engadget

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us