Xaxa.mn

Энэ цаг үеийн хамгийн шилдэг 20 ухаалаг гар утас

Энэхүү жагсаалтанд анх удаагаа 1000 долларын үнэтэй хоёр ширхэг гар утас багтлаа.

Өндөр үнэтэй учир дээрх хоёр гар утас жагсаалтыг тэргүүлсэн гэж бодож байвал, та эндүүрч байна. Сайн чанарын, шилдэг ухаалаг гар утастай болохын тулд танд тийм их мөнгө хэрэггүй.

Ингээд танд дэлхий дээрх хамгийн шилдэг 20 ухаалаг гар утсыг танилцуулъя.


20. BlackBerry Key2


BlackBerry Key2 ухаалаг гар утас нь маргахын аргагүй гайхалтай гар утас бөгөөд энэ жагсаалтад орсон шалтгаан нь товчлуур юм. “Touch” буюу хуруугаар мэдрэхээс гадна давхар дэлгэцийн доор товчлууруудыг байршуулжээ. Хэрэглэгчдийн үзэж байгаагаар энэ гар утас BlackBerry компанийн хамгийн шилдэг загвар бүхий гар утас болсон байна.

Үнэ: 650 доллар

 

19. Motorola Moto Z3


Нарийхан загвартай учир өнгө үзэмжийн хувьд ямар ч хүний сэтгэлийг татна. Проектор, чанга яригч эсвэл батарейг бүрэн боломжоор нь ашиглах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой “Moto Mod”-ийг уг ухаалаг гар утасны тусламжтай ашиглаж болно. 5G модультай учир Moto Z3 ухаалаг гар утас Verizon-ы 5G сүлжээтэй холбогдоно – илүү хурдан интернет ашиглана. Харин нэг сул тал байгаа нь Verizon 5G сүлжээ зарим хотуудад ашиглах боломжгүй байгаа бөгөөд гагцхүү Лос Анжелес, Хьюстон, Сакраменто зэрэг хотуудад л ашиглаж болох юм байна. Сонирхуулж хэлэхэд 5G Moto Mod 2019 оны эхээр хэрэглэгчдийн гар дээр очих ажээ.

Үнэ: 480 доллар

 

18. Moto G6 Plus


Moto G ухаалаг гар утсыг хэрэглэж үзсэн хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд өмнө нь яагаад ухаалаг гар утасны бүхий л үйлдлийг хийх чадвартай Motorola-ийн G загварын утаснуудыг хэрэглэдэггүй байсан юм бол гэх бодол орж ирдэг байна. Үнэ нь ч боломжийн гэдгийг энд дурдах хэрэгтэй болов уу.

Үнэ: 250 доллар

 

17. Apple iPhone SE/6S/6S Plus


Эдгээр гар утаснуудыг нэг жагсаалтад оруулсан нь бүгд үйлдвэрлэгдэж эхлээд 2 жил болж байгаагаас гадна ойролцоо загвартай, одоог хүртэл Apple компани борлуулж байгаа. Мөн гайхалтай ухаалаг гар утаснууд.

Өнгөрсөн намар Apple iOS 11-ийг гаргасан бөгөөд уг үйлдлийн систем iPhone 6S гар утсанд төгс зохицон ажиллах боломжтой.

SE, 6S болон 6S Plus гар утаснууд сайн камертайгаас гадна Apple-ийн хуруугаар мэдрэгч технологи нь гар утасны түгжээг хурдан хугацаанд нээдгээрээ давуу талтай.

iPhone SE: 350 доллар

iPhone 6S: 450 доллар

iPhone 6S Plus: 550 доллар

 

16. Apple iPhone 7 Plus


iPhone 7 болон 7 Plus нь үйлдвэрлэгдэж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч 550 болон 670 долларын үнэтэй зарагдаж байгаа нь одоог хүртэл хүмүүсийн хэрэглээг хангаж байгаатай холбоотой.

Apple-ийн гар утаснууд Андройдыг бодоход илүү сайн аппликейшнуудыг санал болгодог. Үүний нэг тод жишээ бол iPhone 7 өөрөө юм. Apple дээр хэвийн ажилладаг зарим зүйлс Андройд дээр болохгүй байдаг. Мөн Apple дээр uptade ирэх үед автоматаар шууд хийгддэг зэрэг олон давуу талуудтай.

iPhone 7 болон 7 plus нь усны хамгаалалттай гэр, гэрэл сүүдрийг тааруулах боломжтой камер гээд олон шинэлэг зүйлийг өөртөө агуулсан. Түүнчлэн эдгээр гар утаснууд нь Apple-ийн бусад бүтээгдэхүүнүүд болох AirPods чихэвчтэй асуудалгүй зохицож ажилладаг байна.

iPhone 7 Plus гар утсан дээр давхар линзийг камерт нь суулгаж өгснөөр арын объектыг илүү бодитоор зурганд гаргах үндэс болсон. Мөн илүү нягтралтайгаар хол байгаа зүйлийг ойр болгон татаж зураг авах боломжтой.

iPhone 7: 550 доллар

iPhone 7 Plus: 670 доллар

 

15. Galaxy S8 болон S8 Plus


Galaxy S9 загвар худалдаанд гарснаар S8 болон S8 Plus гар утаснууд харьцангуй хуучирч байгаа загваруудын тоонд орсон бөгөөд төдий чинээ боломжийн үнээр зарагдаж байгаа аж. Яах аргагүй сайн чанарын гар утаснууд гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ.

Galaxy S8: 500 доллар

Galaxy S8 Plus: 590 доллар

 

14. Razer Phone


Гар утасны зах зээлд энэ загварыг тоглоомонд зориулсан гар утас гэж нэрлэх нь бий. Учир нь маш сайн чанарын дэлгэцтэй. Ихэнх гар утаснууд дэлгэцээ секундэд 60 удаа refresh хийдэг бол, уг гар утас 120 удаа хийдэг. Энэ нь тоглоомын зураглалыг өндөр түвшинд тоглуулах боломжийг бий болгодог байна.

Түүнчлэн энэ нь ганц тоглоом гэлтгүй бусад аппликейшнуудыг ч хэвийн ажиллахад тусална. Урьд өмнө нь өөр гар утаснаас мэдэрч байгаагүй асуудалгүй хурдан ажиллах горимыг та энэхүү гар утаснаас мэдрэх боломжтой.

Андройд гар утаснуудад тийм ч их байгаад байдаггүй өнгө үзэмж, хийц сайтай гайхалтай загварлаг гар утас.

Гар утасны дэлгэц хүрээгүй юм шиг харагдахаар хийгдсэн. Мөн хамгийн чанга спикер зөвхөн энэхүү гар утсанд бий.

Үнэ: 680 доллар

 

13. HTC U12+


HTC U12+ спортлог загвартай бөгөөд илүү өнгөлөг харагдуулна. 3 төрлийн өнгөөр худалдаанд гарсан.

Ард болон урд хэсэгтээ хос камертай бөгөөд гар утасны хүрээг гоёмсог загвартайгаар хийсэн. Google болон Amazon-ы аппликейшнуудыг ашиглах боломжтой.

Үнэ: 800 доллар

 

12. Huawei Mate 10 Pro


Mate 10 Pro загварын гар утас нь АНУ-ын зах зээлд Хятадаас оруулж ирж буй шинэ бүтээгдэхүүн юм. Усны хамгаалалттай, гоёмсог дизайнтай, том хэмжээтэй, давхар линзийг камерт суурилуулснаас гадна 4000mAh батарейтай.

Мөн Kirin 970 процессор буюу NPU /Neural Network Process/-оор ажилладаг. Энэ нь гар утасны хүчин чадал болон цэнэгийг хуримтлуулагч процессор юм.

Үнэ: 540 доллар

 

11. LG G7


LG G7 нь яах аргагүй шилдэг ухаалаг гар утаснуудын нэг. Сайн чанарын камер, wireless-аар холбогдож батарейгээ цэнэглэх боломж, усны хамгаалалт гээд ухаалаг гар утсан дээрх бүх л зүйл LG G7-д бий.

Мөн маш чанга спикертэй. Аудио өсгөгч нь өндөр түвшинд хийгдсэн учир чихэвчээр дуу сонсоход хөгжмийн чанарыг алдагдуулахгүй байх давуу талтай.

Үнэ: 750 доллар

 

10. Essential Phone


Essential Phone бол сэтгэл татам гар утас. Нарийхан дэлгэцтэй бөгөөд ард талын хэсгийг керамик, хоёр хажуу талыг нь титаниум гэсэн дээд зэргийн сайн материалаар хийсэн. Samsung, LG зэрэг гар утаснуудын адилаар Андройд үйлдлийн систем төгс зохицон ажиллана.

Хурдан, чанартай зураг авахаас гадна камерыг 360 градус эргүүлж зураг авах боломжтой 2 соронзон боолттой. Мөн утасгүй холболтоор холбогдож цэнэглэгддэг.

Essential гар утас ойролцоогоор 500-700 доллараар зарагддаг.

 

9. Apple iPhone 8


iPhone 8 гар утас сайжруулсан шилэн болон металл гэртэй, илүү хүчин чадалтай камертай, сайн үзүүлэлттэй. Утасгүй цэнэглэгч ашиглан гар утсаа богино хугацаанд хурдан цэнэглэх боломжтой.

Үнэ: 700 доллар

 

8. Google Pixel 2


Pixel 2 нь хамгийн өнгө үзэмж сайтай Андройд гар утас биш байж болох ч Google-ийн хамгийн сүүлийн үеийн бүх систем асуудалгүй ажиллана. Ажиллах горимоороо Андройдын бусад гар утаснаас илүү гэсэн үг.

Мөн сайн камертай, үзүүлэлт сайтайгаас гадна батарей нь цэнэгээ удаан барьдаг. Түүнчлэн усны хамгаалалттай. Магадгүй дээр дурдсанчлан Pixel 2 нь өнгө үзэмж тийм ч сайн биш болох ч ухаалаг гэдэг нэрэндээ үнэхээр тохирсон гар утас юм.

Үнэ: 650 доллар

 

7. Samsung Galaxy S9


Бусад ухаалаг гар утаснуудын адил шилдэг ухаалаг гар утас юм. Спорт загвартай, сайн дэлгэцтэй, камерны загвар өвөрмөц, утасгүй цэнэглэгчтэй, усны хамгаалалттай гэх мэт өөр бусад олон нэмэлтүүдийг та уг гар утаснаас харж болно.

Үнэ: 620 доллар

 

6. Apple iPhone X


Apple iPhone X нь сүүлийн жилүүд Apple компанийн зүгээс эрс өөрчлөлт хийж гаргасан гар утас юм. Нүүр царайгаар утасны цоожийг тайлах боломжтой.

Нүүр царай таних технологи нь дэвшилттэй зүйл болсон ч зарим хүмүүсийн хувьд төгс ажиллахгүй байгаа тухай санал гомдол мэр сэр гарч байгаа нь нууц биш.

Үнэ: 1000 доллар

 

5. Google Pixel 2 XL


Pixel 2-ийн адил сайн гар утас боловч өмнөх загвараасаа илүү том дэлгэцтэйгээс гадна илүү загварлаг болсон. Харагдах байдлаараа магадгүй Андройд үйлдлийн системтэй гар утаснуудаас хамгийн шилдэг нь байж мэдэх юм. Дэлгэц хүрээ хоёрын хооронд ямар ч зай байхгүй нь өвөрмөц харагдуулдаг. Спикер нь чанга, дуугаралт сайтай.

Харин зарим хэрэглэгчийн хувьд уг гар утасны дэлгэцийг бага зэрэг асуудалтай байгаа талаар гомдол мэдүүлсэн байна. Гэвч Google удахгүй асуудлыг шийдвэрлэх биз ээ.

Үнэ: 850 доллар

 

4. Apple iPhone 8 Plus


800 долларын үнэтэй зарагдаж эхэлсэн энэхүү гар утас нь iPhone X-тэй ижил төстэй. Камер нь давхар линзтэй. iPhone X дээрх шиг OLED дэлгэцтэй ч нүүр царай таних технологи байхгүй.

Гэвч хурууны хээгээр таних технологийг уг гар утсанд суулгаж өгсөн. Энэ нь хэрэглэгчдэд илүү амар санагддаг байна. Animoji ашиглах боломжгүй.

Үнэ: 800 доллар

 

3. Samsung Galaxy Note 9


Samsung Galaxy Note 9 бол Самсунгийн хэрэглэгчдийн гар дээр хүргэсэн хамгийн шилдэг ухаалаг гар утас юм. 6.4 инч дэлгэцтэй. Түүнчлэн өмнөх загваруудтай харьцуулахад олон боломж бүхий шинэ тохиргоонуудтай. Энэ ухаалаг гар утасны нэг шинэлэг зүйл бол S Pen бичигч элементтэй бөгөөд энэ ухаалаг үзэгний тусламжтай олон үйлдлийг хийж болно.

Зарим хэрэглэгчдийн үзэж буйгаар Samsung Galaxy Note 9 ухаалаг гар утасны үнэ 1000 доллар байгаа нь үнэтэй мэт санагдаж мэдэх ч iPhone X ухаалаг гар утаснаас илүү чадвартай, сайн гар утас болсон гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Үнэ: 1000 доллар

 

2. Samsung Galaxy S9 Plus


Galaxy S9 Plus-ийн хувьд Galaxy S9-ийн илүү сайжруулсан хувилбар юм. Гэсэн хэдий ч аливаа зүйлийг 2 дахин татаж авах хүчин чадал бүхий камертай. Түүнчлэн уг гар утас нь өөртөө RAM-тай учраас үйлдлийн системийн үйл ажиллагааг илүү хурдан болгодог.

Хүмүүсийн хувьд 1000 доллараар iPhone X авч байхаар 800 гаруй доллараар Samsung Galaxy S9 Plus гар утсыг авсан нь дээр гэж үздэг байна.

Үнэ: 740 доллар

 

1. OnePlus 6


Энэ гар утсанд утасгүй цэнэглэгч байхгүй, харин усны хамгаалалт, өнгөлөг тод дэлгэц, сайн чанарын камер бий.

Андройд үйлдлийн системтэй гар утаснууд дотроос хамгийн хурдан нь OnePlus 6 гэж хэлж болно. Dash Charger-тэй учир гар утсаа богино хугацаанд цэнэглэх боломжтой.

Андройдын Oxygen OS үйлдлийн системийн тусламжтай ажилладаг.

Үнэ: 530-570 доллар

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us