Xaxa.mn

Оддын тоглох дуртай видео тоглоом

Felicia Day

Видео тоглоомын ертөнцтэй салшгүй холбогдсон энэ бүсгүй бол АНУ-ын жүжигчин, зохиолч Felicia Day юм. Тэрээр таван ч видео тоглоомд хоолой оруулсан төдийгүй видео тоглоомтой холбогдсон амьдралаараа The Guild цувралыг бүтээж гол дүрд нь тогложээ. Тэрээр Ultima VII: The Black Gateтоглоомд дуртай.
Vin Diesel

Vin Diesel - ийн видео тоглоомд сонирхолтой хобби нь нууц биш. Тэрээр World of Warcraft тоглох дуртай. Харин багаасаа Dungeons & Dragons - ийг тоглож өссөн тухайгаа Jimmy Kimmel Live! - ийн үеэр ярьсан байдаг.
Olivia Munn

Түүнийг Attack of the Show! Нэвтрүүлгийн хөтлөгч байсан гэдгээр нь мэднэ. Тэрээр хүүхэлдэйн кино үзэх дуртай бас Pabst Blue Ribbon шар айраг шимэнгээ Guitar Hero тоглох дуртай. Нэг тоглохоороо үүрийн 03:00 цаг хүргэх нь бий гэнэ.
Daniel Craig

James Bond цувралыг үргэлжлүүлж буй халуухан жүжигчин Daniel Craig - ийн сонирхдог видео тоглоом нь Halo болон Guitar Hero ажээ. Тэрээр 007 - той холбоотой таван ч видео тоглоомд хоолой оруулжээ.
Jessica Alba

Jessica Alba багаасаа Nintendo - ийн сонгомол Bomberman, Pac - Man, Super Mario Bros. зэрэг тоглоомуудыг тоглож өссөн гэнэ. Pop Sugar - ийн нэгэн ярилцлагадаа Wii - ийн хөдөлгөөнт тоглоом нь эрч хүчтэй бас жингээ барихад нь тусалдаг гэдгийг онцолсон байна.
Megan Fox

Тэрээр Halo болон Mortal Kombat тоглох дуртай гэнэ. Түүний Halo тоглож байгаа дүр зургийг Friends with Kids киноны хэсгээс нь харж болно. Haloтоглоомонд 2552 онд өрнөх харийнхан ба эх дэлхийн хүн төрөлхтний амьдралын төлөөх тэмцлийг өгүүлдэг.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us