Дижитал технологийг ашиглахгүй бүтэх зүйл гэж үгүй. Болзож, хайрлаж дурлахад хүртэл интернетээр дамжуулж танилцдаг болсон. 8,5 сая хүнийг ''царай муутай'' хэмээн бүртгэхээс татгалзсан уг сайтын 3000 гишүүдээс авсан судалгаагаар хүнийг царай муутай, сэтгэл татам бус болгодог шинж тэмдгүүдийг жагсаан бичжээ. 2002 онд Beautiful People сайт анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор нийт 750,000 гишүүнтэй байна.
Эмэгтэйчүүдийн дүгнэснээр эрэгтэй хүнийг сэтгэл татам бус болгодог шинжүүд:
1. Хэт жижиг уруул, эрүүл бус, шарласан шүднүүд
2. Илүүдэл жин
3. Намхан
4. Эрүүл бус арьс
5. Сахлаа хусаагүй, эсвэл бие дээрээ хэт их үстэй
6. Хэт том эсвэл муухай хэлбэртэй хамар
7. Халзан эсвэл хагтай үс
8. Бөгтөр нуруу
9. Бохир эсвэл урт ургуулсан хумс
10. Хэт туранхай эсвэл хэт булбарай
Эрэгтэйчүүдийн дүгнэснээр эмэгтэй хүнийг сэтгэл татам бус болгодог шинжүүд:
1. Илүүдэл жил
2. Онигор эсвэл хоорондоо их зайтай нүд
3. Том эсвэл муухай хэлбэртэй хамар
4. Батгатай, сэвхтэй, нүхжилттэй арьс
5. Галбиргүй бие
6. Хэт том эсвэл банзан өгзөг
7. Туранхай боловч галбиргүй
8. Хэт жижиг уруул, эрүүл бус шүд
9. Хэт их нүүрээ будсан, зохимжгүй будсан
10. Этгээд хөмсөг
Уг сайтын үүсгэн байгуулагч Грег Ходж хэлэхдээ ''Царайлаг хүмүүс өөртэйгөө адил царайлаг нэгэнтэй болзож, уулзах эрхтэй. Хорвоо үзэсгэлэнтэй шүү дээ. Дээр дурдсан шинж тэмдгүүдийг хүн өөрөө засаж болно. Илүүдэл жинтэй бол тур, арьсаа арчил,амны хөндийгөө эрүүл байлга гэх мэт.''
Б.Эрхбилгүүн
Zuv.mn
Сэтгэгдэл бичих