Xaxa.mn

“Хаадын тоглоом”-ын алдаанууд


“Хаадын тоглоом” цувралын зөвхөн нэг ангийг бүтээхэд л өчнөөн зуун цагийн зураг авалт шаардсан нүсэр ажил болж байгаа. Наймдугаар бүлэг дээр гардаг Вентерфеллегийн тулааны зургийг авахад л 55 шөнө зураг авалт хийсэн байдаг. Гэхдээ тэглээ гээд уран бүтээлчид алдаа гаргах ёсгүй билээ. Цувралын сүүлийн бүлгийг маш алдаатайгаас гадна хүлээлтэд хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл олонтаа гарч байгаа. Бид та бүхэндээ тус киноны алдаатай зураг авалтуудаас хүргэж байна.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
1. Валерианы энэхүү дайчин эрийн сэлэм резин гэдэг нь үзэгчдэд илт мэдэгдэж байна.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
2. Зураглаач уг кадрт орчин үеийн төвлөрсөн усан хангамжийн баримтыг санамсаргүй оруулжээ.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
3. Агт цэргүүдийн нэг нь үнэндээ гэрлэсэн эр болохыг уг зургаас харж болно.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
4. Теон Грежойн тасарсан чигчий хуруу дараагийн кадрт “ургасан” байгаа нь.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
5. Мелисандра хөгшин төрхтэй ч хүзүүний зүүлтээ зүүхээрээ залуу болдог гэж кинонд гардаг. Гэхдээ энэ кадрт тэрээр залуу төрхтэй болсон ч зүүлтээ зүүхээ мартжээ.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
6. Станнис Баратеон тулааны талбарт ч нөүтбүүкийн цэнэглэгчээсээ салдаггүй.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
7. Шөнийн харуул Сэм Тарли өвлийн хүрмээ тайлалгүй зураг авалтад оржээ.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
8. Серсейн хамгаалагчдын нэгэнд сэлэм нь их тээртэй байгаа бололтой. Баруун доод буланг ажиглана уу.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
9. Жейме Ланнистер хуримын үеэр гартаа кофены аяга барьжээ.
“Хаадын тоглоом”-ын алдаанууд
10. Дэйнерис Таргариен “Starbucks” кофе ууж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us