Вестеросын долоон хаант улсыг удирдах, эрхэндээ оруулахын төлөө хоёр хүчтэй гэр бүл, хаад ба хатад, хүлэг баатрууд болон урвагчид, шударга ба худалч хүмүүсийн хоорондох үхлийн тоглоом.
Game of Thrones цувралын 8-р бүлэг үзэгчдэд хүрч эхлээд хэдэн долоо өнгөрчээ. Гэвч үзэгчдийн хүсэн хүлээсэн кино тэдний хүлээлтэд хүрэхгүй байгаа бөгөөд ялангуяа Дейенерис Таргариен Хаадын хотыг шатаан, сөрөг дүрд хувирснаар түүнийг сүүлийн ангид үхнэ гэж таамаглацгааж байна. Учир нь түүний энэ үйлдэл Жон Снөү, Аряа Старк нарт таалагдаагүй юм. Дрогоны галд үхэхээ дөхсөн Аряа Дейенерисийг өөрийн жагсаалтад нэмэх нь мэдээж гэж үзэгчид ярьж байна. Гэхдээ мөн зарим нь Жон Снөү Денерисийг алж хаан болох байх хэмээн ярьж байгаа нь Аряад бүх гавьяаг өгөхгүй гэсэн санаа юм.
Цувралын сүүлийн ангийн талаар Esquire.com сайт хэд хэдэн таамаглал дэвшүүлжээ.
1. Варис аль хэдийн Дейенерисийг хордуулсан
Сүүлийн ангид Варис Жоны жинхэнэ эцэг, эхийн талаарх захиаг бичих байх үед түүний бяцхан шувуудын нэг (өөрийн захиа зөөдөг хүүхдүүдийг тэрээр ийнхүү нэрлэдэг) түүн дээр ирэн “тэр идэхгүй байна” гэж хэлдэг. Хариуд нь Варис “Тэгвэл бид оройн хоолонд нь дахин оролдоно” хэмээдэг. Энэ нь Варис Дейенрисийг хордуулах гэж оролдсон гэсэн үг. магадгүй тэр аль хэдийн хордуулчихсан ч байж мэднэ. Үүнээс болоод ч Дейенерис галзуурсан (луугаа унан Хаадын хотын гэмгүй иргэдийг шатаадаг) байх магадлалтай гэж Bleacher Report ийн сэгүүлч Матт Миллер таамагласан юм.
2. “Цагаан алхагчид” дахин сэргэнэ
“Хаадын тоглоом” бол урьдчилан тааварлашгүй кино. Эцсийн мөчид бүх зүйл орвонгоороо эргэх нь бий. Үүнийг Серсей “Бэелорын шилтгээн”-ийг дэлбэлснээс харж болно. Тэгвэл Шөнийн хаан эргэн ирэх шиг тааварлаагүй зүйл цөөхөн биз. Бид Кастерийн хүүхдүүдийн тухай мартаж орхисон юм биш биз. Тэдний Шөнийн хаан өөрсдийн нэг болгон хувиргасан билээ. Ирээдүйд тэд өсөж томроод дахин хүн төрөлхтний эсрэг дайн дэгдээж болзошгүй юм.
3. Долоон хаант улс Дейенерисийг буулган авахаар ирнэ
Варис Жоны жинхэнэ эцэг эхийн тухай бичсэн захидлаа хаашаа, хаашаа явуулсан бол? Магадгүй долоон хаант улс аль хэдийн энэхүү мэдээг авчихсан байх. Төмөр арлуудад байгаа Яара болон дөрөвдүгээр ангид Варисын хэлж байсан Дорнийн шинэ ханхүү Вестерост ирж Дейенерисийн эсрэг зогсож мэдэх юм.
4. Жон Снөү үхнэ
Магадгүй энэ үзэгчдийн хамгийн ихээр харахыг хүсэхгүй төгсгөл байх. Гэрлийн эзэн Жоныг шалтгаантайгаар амилуулсан нь Дейенерисийг хөнөөж хамт үхэх явдал юм биш биз. Гэхдээ ийм төгсгөл болбол Төмөр сэнтийд хэн суух билээ? Жон Снөү эцсийн мөчид Төмөр сэнтийд суух хамгийн зөв хүн байж болох ч киноны зохиолч Жеорж Мартин гол дүрийн баатрууд үхэж болдгийг өмнөх бүлгүүдэд харуулсан билээ.
5. Дейенерис үхнэ
Киноны наймдугаар бүлэг гарч эхлэхээс өмнө хэн ч Дейенерисийг үхнэ гэж бодоогүй биз. Гэвч одоо зарим үзэгчид Дейенерис үхэж байж долоон хаант улс тайван байна хэмээн бодоцгоож байна. Тэр магадгүй өмнөх ангид маш олон гэмгүй хүнийг хөнөөсөн нүглээ үүрэх ёстой биз. Харин түүнийг хэн алах вэ? Мэдээж хамгийн их алах магадлалтай нь Аряа юм. Хаадын хотод нурангад дарагдан үхэх шахсан тэрээр гэмгүй хүмүүс үхэхэд дургүй. Гэхдээ хамгийн гол нь Дейенерис үхлээ ч түүнийг лууг яах вэ гэдэг байна. Жон унаж номхруулах уу эсвэл эхтэйгээ хамт үхэх үү?
6. Дени жирэмсэн байх
Өмнөх бүлэгт Дейенерис өөрийгөө жирэмсэлж чадахгүй гэж хэлж байсан ч магадгүй энэ боломжтой болчих ч юм билүү. Хэрэв тэр Жонд өөрийгөө бие давхар болсон хэмээн хэлбэл Жон өршөөл үзүүлж, хүүхдээ амьд үлдээх байх.
7. Бран хувирна
Киноны зургадугаар бүлэгт Шөнийн хаан Браны гарт хүрдэг. Энэ нь түүнд тэмдэг тавьж хөлдөөсөн хэрэг боловч Браны тэр тэмдэг өөрийг нь эзэмдэн Шөнийн хааны адил болгож мэдэх юм. Учир нь Шөнийн хаан Весерион луунд хүрэхэд л тэрээр үхдэл болон хувирсан шүү дээ. Энэ бол Цагаан алхагчид эргэн ирэх бас нэг арга байж магадгүй.
8. Өөр луунууд бий
Энэхүү кинонд гарч буй үйл явдал ихэвчлэн “Вестерос” эх газарт өрнөдөг. Дэлхий ертөнцийн өөр хэсэг өөр луунууд байж болох юм. Үгүй байлаа гэхэд Дрогон бол эмэгчин луу байх ёстой, тэгэхээр тэр өндөг гаргадаг байх ёстой, харин тэрээр дөрөвдүгээр киноны тавдугаар бүлэгт алга болдог билээ. Энэ нь түүний зулзаганууд хаа нэгтэйгээс гарч ирж болох гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.
Энэ мэтчилэн “Хаадын тоглоом” киноны эцсийн ангийн тухай олон таамаг дэвшүүлсээр, үзэгчид сүүлчийн ангийг тэсэн ядан хүлээсээр... аз жаргалтай төгсгөл үү? Эсвэл...
Эх сурвалж: esquire.com, express.co.uk
Сэтгэгдэл бичих