Xaxa.mn

CEO буюу Гүйцэтгэх захирал ямар ур чадвартай байх ёстой вэ?

“Би Гүйцэтгэх захирал боллоо. Юу хийх вэ?” гэдэг асуулт надад дээр хэд хэд ирж байсан юм. Тэгвэл СЕО буюу компанийн Гүйцэтгэлийг удирдах хүн ямар ажил хийдэг вэ гэдгийг хоёр эх сурвалжаас та бүхэндээ хүргэж байна.

Гүйцэтгэх захирлын хувьд хүссэн ажлуудаа хийж, зарим ажлуудаа бусдад шилжүүлэн хийлгэх боломжтой. Гэвч Гүйцэтгэх захирал бусдад шилжүүлж болдоггүй, зайлшгүй өөрөө хийх ёстой 4 ажил байдаг.

  1. КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, СТРАТЕГИЙГ ТОДОРХОЙЛОХ
    Удирдлагын баг стратеги боловсруулахад нь тусалж болно. ТУЗ бизнесийн стратегийг нь хянаж, зөвлөж, батална. Гэвч эцэст нь бизнесийн чиглэлийг тодорхойлогч нь гүйцэтгэх захирал байдаг. 
    - Компани ямар зах зээл рүү орох вэ? 
    - Ямар өрсөлдөгчийн эсрэг орох вэ?
    - Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ компани гаргах?
    - Өрсөлдөгчөөс хэрхэн ялгарах?
    - Хямд өртөгөөр явах уу, эсвэл өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй байх уу? 
    - Компани худалдан авч нэгтгэх эсэх? гэх мэт.
  2. КОМПАНИЙН ЗАН БАЙДАЛ, ҮНЭТ ЗҮЙЛС, СОЁЛЫГ ЗАГВАРЧИЛЖ, ТОГТООХ
    Компанийн амин чухал зүйл бол хүн. Харин хүнд соёл маш гүн гүнзгий нөлөөлж байдаг. Тааруу соёлтой компани нь өндөр гүйцэтгэлтэй ажилтнуудаа алдаж байдаг. Сайн соёлтой компаниуд нь хамгийн сайн ажилтнуудыг татаж, тогтоон барьдаг.
    Компанийн соёл олон арга замаар тогтдог ч Гүйцэтгэх захирал чиг хандлагыг тогтоодог. Гүйцэтгэх захирлын үйлдэл, мөн эс үйлдэл нь ч соёлын мессежийг илгээж байдаг. 
    Гүйцэтгэх захирлын хувцаслалт нь ажлын байр нь хэр албаны гэдгийг хүртэл илэрхийлнэ. Гүйцэтгэх захирал нь алдаа дутагдалтай хэрхэн харьцаж байна, хэнийг халж, юуг хүлцэж, юуг магтаж байгаа нь соёлыг хүчтэйгээр бүрдүүлж байдаг. Хүмүүс аливаа зүйлийг хийхдээ гүйцэтгэх захирлын зан байдлыг дагалдан дуурайж байдаг. Захирал нь шудрага бус бол ажилтнууд нь тэр л стандартаар ажилладаг. Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ааш зан нь компанийг нэгтгэх, эсвэл нураахад нөлөөлж байдаг.
    Компанийн үнэт зүйлс нь алсын хараа, эрхэм зорилгодоо хэрхэн хүрэхийг илэрхийлдэг бөгөөд компанид зөвшөөрөгдөх зан байдлыг зурагладаг. Гүйцэтгэх захирал нь үнэт зүйлсийг үйл хөдлөл болон бусдад үзүүлэх хариу үйлдлээрээ илэрхийлж байдаг.
  3. УДИРДЛАГЫН БАГИЙГ БҮРДҮҮЛЖ, УДИРДАХ
    Гүйцэтгэх захирал удирдлагын багийг бүрдүүлж, удирдлагын баг нь өөрсдийн багаа бүрдүүлнэ. Гүйцэтгэх захирал нь удирдлагын багийн ялгаатай байдлыг шийдвэрлэж, тэднийг нэг зүгт хамтарч ажиллуулах ёстой. 
    Компани хаашаа явж буй алсын хараа, стратегийг дамжуулснаар гүйцэтгэх захирал чиглэлийг өгч байдаг. Хүн бүрт ойлгомжтой тодорхой чиглэл нь багийг нэгтгэж, үр дүнг авчирдаг.
  4. ХӨРӨНГИЙГ КОМПАНИЙН НЭН ТЭРГҮҮНИЙ ЧУХАЛ ЗОРИЛТУУД РУУ ХУВААРИЛАХ
    Хөрөнгийг хуваарилах нь гүйцэтгэх захирлын 4 дэх үүрэг. Гүйцэтгэх захирал нь компанийн төсвийг тогтоодог. Стратегийг дэмжих төслүүдийг санхүүжүүлж, стратегийг дэмжихгүй, эсвэл мөнгө алдах төслүүдийг санхүүжүүлэхгүй байх шийдвэрийг Ерөнхий захирал л гаргана.

Эх сурвалж: https://www.steverrobbins.com/articles/ceojob/
via Lkhamaa Hana (facebook)

Харвардын их сургуулиас, Дэлхийн 60 гаруй улсыг хамруулж хийсэн “21-р зууны СЕО ямар ур чадваруудтай байх ёстой вэ?” гэсэн
судалгааны үр дүнгээс харахад ихэнх томоохон хөрөнгө оруулагчид
нь СЕО-оос дараах долоон голлох ур чадвартай байхыг шаарддаг байна. Үүнд:

  1. Манлайллын ур чадвар - Өрсөлдөөнт бизнесийн орчинд
    байгууллагаа Алсын хараатай, шийдэмгий удирдан хүчирхэг
    соёлыг бий болгож чадахуйц EQ-ийн өндөр
    чадваруудтай байх
  2. Стратегич сэтгэлгээ - 5-10 жилийн дараа компани нь хаана хүрэхийг мэддэг
  3. Салбарын мэдлэт - Ажилладаг салбарынхаа талаар сайн мэддэг,
    амжилт гаргасан, туршлагатай байх.
  4. Багаар, ажиллах ур чалвар- Багаа чиглүүлэх харилцааны өндөр
    ур чадвартай байх
  5. Илтгэх чадвар — Компанийнхаа ажиллагсад, хувьцаа эзэмшигчидийнхээ өмнө илтгэл, тайлан тавих чадвар сайн байх
  6. Өөрчлөлтийг удирдах — Мөш хурдтай өөрчлөгдөж байгаа бизнесийн болон технологийн орчинд өөрчлөлтийг хүлээн авч манлайлан хэрэгжүүлдэг байх
  7. Шударга ёс зүйтэй байх — Ажлаа шударга, ёс зүйтэй хийж ажилтнууддаа үлгэрлэх чадвартай байхыг тус тус дурджээ.

Эх сурвалж: Д.Болор — Компанийн гүйцэтгэх дээд удирдлага буюу СЕО номын хэсгээс (Номын тэмдэглэл үзэх)


Zolbadral Batmunkh

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us