Xaxa.mn

Амазоны хүргэлтийн дроныг танилцуулж байна

Амазоны “re:MARS” чуулган АНУ-ын Лас Вегас хотод 6-р сарын 4-7 өдрүүдэд болж байгаа билээ. Энэхүү чуулганы үеэр Амазон үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй шинэ технологиудаа танилцуулж байгаа бөгөөд олны анхаарлыг татсан нь яах аргагүй шинэчлэгдсэн Prime Air хүргэлтийн дрон байлаа.

Амазоны албан ёсны блогт “Бид нэг цэнэглэлтээр 25 км нисдэг, 2 кг хүртэлх ачааг 30 минутын дотор хүргэх хүчин чадалтай энэхүү дроныг бүтээхийн тулд шаргуу ажилласан. Ойрын хэдэн сард өдгөө байгаа зах зээл дээрээ тулгуурлан Prime Air дроны ашиглалтыг хурдтай бас үр дүнтэйгээр нэмэгдүүлэх болно” хэмээн дурдагджээ.


Мөн тус блогт “Бид хэрэглэгчийн захиалгыг нэг өдөрт багтаан хүргэх зорилготой бөгөөд үүний хүрээнд хэрэгжүүлж буй нэг арга зам нь энэхүү хүргэлтийн дронууд” гэсэн байна.

Тус дронууд тусгайлан бүтээгдсэн камер болон программын ачаар хэрэглэгчид захиалсан барааг нь хүргэж өгөхдөө хашаа, цахилгааны утас зэрэг ямар нэг саад бэрхшээлийг бие даан туулах чадвартай байх гэнэ. Хамгийн анх 2013 оны 12-р сард Амазоны Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Жефф Безос нэгэн нэвтрүүлэгт оролцож байхдаа “Ирэх таван жилийн дотор захиалгын барааг дронууд хүргэж өгдөг болно” хэмээж байсан удаатай.

Эх сурвалж: Amazon

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us