Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу хэмээн ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн эмгэнэлийн дуу ажээ. Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддорж зохион дуулсан байна.

“Зүүн уулын зэрэглээ байнаа хө, ай Нанаа минь ээ
Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
Урд уулын зэрэглээ байна аа хө, ай Нанаа минь ээ
Угтаад очсон чинь үгүй л байна аа хө
Унтах нойрондоо хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө” хэмээн дуулжээ.
Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх, харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавьсан байдаг.
Сурвалж: Сэтгэлийн бичээс фэйсбүүк хуудас
Сэтгэгдэл бичих