Сар бүр идэвхтэй тоглодог 100 сая гаруй тоглогчтой PUBG Mobile өнгөрсөн сард 146 сая ам.долларын орлого олсноор албан ёсоор хамгийн өндөр орлого олж буй гар утасны тоглоомоор нэрлэгдэв.
Тоглогчид өөрсдийн баатартаа өмсүүлэх хувцас болон төрөл бүрийн чимэглэл, өнгөтэй бууг худалдан авдаг нь PUBG Mobile-ын орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг. Нийт 146 сая ам.долларын орлогын 76 сая нь үндсэн “PUBG Mobile”-аас орж ирсэн бол үлдсэн 76 сая нь уг тоглоомын Хятад хувилбар болох “Game For Peace”-ээс орж иржээ.
“Game For Peace”-ын тоглолтын бичлэг
Хятадын Засгийн газраас PUBG Mobile-ыг орлого олохыг зөвшөөрөөгүй тул хөгжүүлэгч Tencent-ийн зүгээс өнгөрсөн 5-р сард тоглоомныхоо зарим нэг зүйлд өөрчлөлт оруулан “Game For Peace” нэртэйгээр нийтэлсэн билээ. Жишээлбэл тус тоглоомын Хятад хувилбар нь хүчирхийлэл, цуг зэргийг харьцангуй бага харуулдаг байна. Энэ нь ч амжилттай болж асар богино хугацаанд олон тоглогчтой болж чадсан байдаг.
Эх сурвалж: The Verge
Сэтгэгдэл бичих