2007 оны зургаадугаар сарын 15-наас эхлэн манай гараг дээр Дэлхийн салхины өдрийг тэмдэглэдэг болжээ. Европын салхины эрчим эвсэл, Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл хоёрын санаачилгаар энэ өдрийг бий болгожээ. Баярын гол зорилго нь салхи гэгч эрчим хүчний асар их нөөцөд нийгмийн анхаарлыг нэн түрүүнд янз бүрийн орнуудын эрчим хүчний цогцолборуудыг татахад орших юм. Тэр үед 2009 онд баярт дэлхийн 30 орон нэгдсэнээр хойш түүнд оролцох орнуудын тоо байнга өсөж байна.
Өнөөдөр дэлхийн бараг наян оронд салхин цахилгаан станцууд ажиллаж байгаа ба ашиглалтад оруулсан салхины эрчим хүчний хүчин чадлаар Хятад, АНУ, Герман, Испани зэрэг орнууд дэлхийн лидерүүд болжээ.
Сонирхолтой баримтууд:
-Манай эриний I зуунд салхин сэнс бүтээн бадралт бишгүүрийн тоглолтод ашиглаж байсан Героны зохиомжид салхийг механик ажилд ашиглаж байсан байна. Энэ нь салхины хүчний тухай бидний мэдэх анхны мэдээлэл юм. Жинхэнэ салхин тээрмүүд манай эриний VII зуунд Иран-Афганы хилийн Систан бүсэд гарч иржээ.
-ОХУ-ын нутаг дэвсгэрт салхийг Улсын стандартад оруулсан ба 0,6 м/с-ээс багагүй хүчин чадалтай үлээгдэж байгаа салхийг агаарын урсгал гэж нэрлэж болох гэнэ.
-Манай нарны аймагт Нептун буюу Далайн ван гарагт хамгийн хурдтай салхи байдаг ба түүний хурд нь цагийн 2200 км гэж эрдэмтэд тогтоожээ!!
-Салхи нь вертикалийн байж болдог. Тийм босоо салхи нь хөдөлгөөнөө өөрчилсний улмаас хурдаа маш ихээр алддаг.
-Байгалийн энэ үзэгдэл нь Ботфортын шаталбар гэх өөрийн хэмжилтийг далбаат онгоцны тээвэр гарч ирснээс хойш авчээ. Энэ шаталбарын дагуу шуурга, тогтуун гэсэн тодорхойлолтоос гадна 8 ба 10 м/с-ын хооронд үлээгдэж байдаг “цэвэр салхи” гэсэн ойлголт байдаг ажээ.
-Салхины чиглэлийн урт хугацааны ажиглалтын график зургийг “салхины сарнай” гэж нэрлэг гэнэ.
-Хамгийн аюултай, догшин салхи Антарктид тивд байдаг. Салхины хурд нь 60 км/цаг ч түүний хүчин чадал нь -60 градусын чийгтэй хүйтэнтэй нэгдсэнээр бүрэлддэг ажээ. Ийм тэсэх аргагүй нөхцөлд эзэн хааны гэгдэх оцон шувууд өндгөө дардаг.
-Хуй салхи бүр нь өөр өөр. Салхи бүр нь өөрийн дуу, өнгө дүрс, үнэртэй. Тэр нь хаан уг салхи үлээснээс хамааралтай.
-Халуун орны хар шуурга буюу циклоны нэг төрөл хэмжээгээр бага ч гэсэн асар их сүйрэл дагуулдаг. XVIII зууны наяад онд болсон хамгийн хүчтэй тийм шуургыг Сан-Каликсто буюу Аугаа шуурга гэж нэрлэсэн ба тэр Карибийн ольтригоор дайрсан ба тэр үеийн баримтад итгэх юм бол наад зах нь 22 мянган хүн үрэгджээ. Тэр цагт статистик ихээхэн тааруу байсан гэхээр хохирогчдын тоо хоёр дахин их байсан гэх магадлал өндөр.
Армяны төрийн далбааны өдөр
Армян улсын төрийн баяраар энэ өдрийг сонгох шийдвэрийг 2006 онд гаргаснаас хойш тус улс Төрийн далбааныхаа өдрийг тэмдэглэж байна. Гурван тэнцүү улаан, цэнхэр, улбар шар зурааснаас бүтдэг энэ тугийн улаан өнгө нь эх орноо хамгаалахад армянчуудын асгаруулсан цусны өнгө ба цэнхэр нь тус улсын байгалийн бэлгэдэл. Улбар шар өнгө нь армянчуудын эрэмгий зориг, хөдөлмөрч чанарын бэлгэдэл гэнэ.
Азербайжаны үндэсний авралын өдөр
Азербайжаны засгийн эрхэнд 1993 оны зургадугаар сарын 15-нд Гейдар Алиев эргэн ирсэнтэй холбогдуулан энэ баярыг бий болгон 1997 оноос хойш тэмдэглэж ирэв. Уг өдрийг 1998 онд улсын баярын статустай болгосон байна. Иргэний дайн нүүрлээд байсан Азербайжанд Алиевыг тус орны удирдлага Нахачиваниас урин авчирч засгийн эрхэнд гаргасан ба тэрээр богино хугацааны дотор Иргэний дайн гарах аюулыг зайлуулж чадсан гэдэг.
Сонирхолтой түүх: Түүхэнд анхны цус сэлбэлт амжилттай хийгдлээ
Хүн төрлөхтөн цусны ид шидэнд эрт дээр цагаас л итгэж ирсэн юм. Үхсэн зөнч Тирессийн ухаан, хэл яриаг нь эргүүлэн авчрахаар түүний сүүдэрт тахил өргөсөн амьтдын цусыг өгсөн гэж Гомер “Одиссейн зургаа дахь адал явдалдаа” бичсэн байдаг. Урт хугацааны турш цус уух нь хүнийг алдагдсан цусыг нөхдөг гэж итгэж иржээ.
1667 оны энэ өдөр Жан-Батист Дени түүхэнд анхных болох цус сэлбэлтийг хийжээ. Сорбоннын их сургуулийн математик, гүн ухаан ба анагаах ухааны профессор Жан-Батисст Дени хижиг туссан 16 настай хүүд есөн унци буюу 250 шоо/см хурганы цусыг хийжээ. Өвчтөн эдгэрсэн гэдэг.
Дени сарын дараа хурганы цусыг 45 настай эрэгтэйд хийжээ.
Арван унци цусыг нэг гараас нь авахын хажуугаар, нөгөө гарт нь 20 унци хурганы цусыг юүлсэн байна. Эмчилгээний дараа өвчтөн өмнөхөөсөө сайн болсон гэж хэлж байв. Энэ бүгд нь сонирхолтой баримтууд юм. Учир нь хүний цусны бүлгийг үүнээс 250 жилийн тогтоосон билээ.
Цусны эргэлтийн системийг анх 1628 онд Английн эрдэмтэн Уильям Гарвей зурагласан байлаа. Түүний бүтээл нь цус сэргээлт явуулах арга боловсруулахад хэрэг болжээ. Түүний туршилтыг дараа нь давтах гээд бүтэлгүйтэж байсан учир Францад цус сэлбэхийг хориглосон байв. Цус сэлбэх түүхэнд том нэвтрэлтийг Британийн эх баригч Жеймс Бланделла хийсэн байна. Тэр эмэгтэй 1818 онд өвчтөн эмэгтэйн амийг нөхрөөсөө авсан цусаар сэлбэн аварчээ. Гэсэн ч цус сэлбэх нь эрсдэл ихтэй хэвээр байлаа.
Трансфузиологийн асуудлаар олон жил ажиллахдаа Бланделл цус авах, юүлэх анхны таарч тохирох хэрэгслийг бүтээжээ. Бланделл 1825 - 1830 онуудад 10 трансфузий хийж тэдний тавын амийг аварчээ. Жеймс Бланделл өөрийн судалгааг 1830-1831 онуудад хэвлүүлжээ. XIX зуунд түүний туршлагыг олон эмч нар ашиглан ажиллаж байсан ч цус юүлэх нь аюултай байсан ба түүнийг аргагүй нөхцөод л хэрэглэж ирэв.
1900 онд Австрийн эмч Карл Ландштейнер цусны А,В, С бүлгийг нээсэн ба хожуу АВ бүлгийг тэдэнд нэмсэн байв. Карл Ландштейнерйн бүтээл өндрөөр үнэлэгдэн тэрээр 1930 оны Нобелийн шагналтан болжээ. Нью-Йоркт 1907 онд эрүүл хүний цусаар өвчтөнийг сэлбэхдээ анх удаагаа цусны бүлгүүдийн нэгдэх чанарыг барьжээ. Цус сэлбэж байсан эмч Рубен Оттенберг явцын дунд нэгдүгээр бүлгийн цус бүх бүлэгт таардгийг тогтоосон байна.
Дараагийн жилүүдэд нь цусны бүлэгнэлийн эсрэг асуудал мөн цусыг савлаж хадгалах талаар судалгаа явуулж ирсэн байна.
Өнөөдөр түүхэнд:
303-Византийн эзэн хаан Константин шүтэн бишрэх эрх чөлөөг тунхаглан христийнхэнд хураагдсан хөрөнгийг нь эргүүлэн олгожээ.
1215-Өнөөгөөс 803 жилийн өмнө боссон феодал, лам нар рыцариудын дэмжлэгтэйгээр Английн хаан Газар нутаггүй гэх Иоанна-г “Чөлөөт агуу харти” гэх баримт бичигт (Magna carta) гарын үсэг зуруулахаар шахаж чадсан байна. Уг баримт нь латыниар бичигдсэн ба 63 бүлэг, зүйлээс бүрэлдсэн байна. Тэр баримтаар Британийн удирдлагын системийн суурь тавигджээ. Зүйл ангиудаас нь 12 дугаарт, татвар төлөгчдийн зөвшөөрөлгүйгээр татвар тогтоохыг хаанд хориглосон байв. Мөн 39 дүгээр зүйлд нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр иргэдийг барьж, хөрөнгийг нь хураахыг хоригложээ. XIX зууны түүхчид ба төрийн зүтгэлтнүүд Хартийг английн эрх чөлөөний агуу баталгаа гэж үзэж байсан ба ийм ойлголтоор Америкийн улс төр ба хууль эрхийн санаанд иргэний дайны үеэр нөлөөлсөн байна. Мөн АНУ-ын Үндсэн хуулийг бүтээхэд Английн Харти чухал үүрэгтэй байжээ.
1300-Зургаадугаар сарын 15-нд яруу найрагч Данте Алигьери Флоренцийн Засгийн газарт оржээ.
1565-Ядуурч хоосорсон хорооны тугчийн 17 настай хүү Филиппо Бруно ядууст үнэ төлбөргүйгээр боловсрол олгодог Неаполийн нэгэн хийдэд Жордано нэрээр энэ өдөр шавилан суужээ. Жордано сахил хүртээд авсан мэдлэгээ зогсоолгүй улам үргэлжлүүлэн эрдэмтний алдар нэр нь Европоор тархсан байв. Шашны номнолтой түүний үзэл санаа нь тааралгүй буруу номтон гэж сэжиглэгдэх болсон учир тэрээр Ромд зугтан дараа нь Европоор багагүй тэнэжээ. Лондонд байхдаа тэрээр Коперникийн ертөнцийн онолыг дэмжсэн ном бүтээлээ хэвлүүлсэн байлаа. Бруно 1591 онд Венецийн магнат Жованни Моченигогийн урилгаар Венецид ирэн ажиллаж байгаад тэдний харилцаа муудсан учир Мочениго Бруногийн талаар Венецийн шашны шүүхэд матаас бичин бариулсан байна. Түүнийг өөрийн үзлээс нь татгалзуулж чадаагүй учир нутгийн инквизаторууд Бруног Ромын шүүхдээ шилжүүлжээ. 1600 оны хоёрдугаар сарын 17-д католикийн шүүх түүнийг түүдэг галд буруу номтон гэж шатаан ном хэвлэлийг нь хориглоглосон байв.
6016-Индиан хүүхдүүдэд зориулагдсан анхны сургууль нээгджээ.
1785–Францын багш Жан-Франсуа Пилатр-де-Розье өөрийн туслагч Пьер-Анжем Ромены хамт амь үрэгдэв. Пилатр-де-Розье 1783 оны зургаадугаар сард Монгольфьегийн агаарын бөмбөлөг хөөрөхийг харснаас бүх зүйл эхлэлтэй байв. Тэрээр анх агаарын бөмбөлөгөөр азарган тахиа, нугас, хонь хөөргөхөд нь ах дүү хоёрт тусласан байв. 1783 онд тэр агаарын бөмбөлөгөөр хөөрсөн анхны хүн болсон ба дараа нь Ла-Маншийн хоолойг агаарын бөмбөлөгөөр туулах зорилго тавьжээ. 1784 оны намар бүх бэлтгэл дууссан ба агаараар хөвөгчид замын дагуух салхийг хүлээж байгаад Булониас нислээ. Гэтэл салхи өөрчлөгдөн тивийн гүн рүү бөмбөгцгийн туужээ. Эислэгийн 12 дахь минутад ус төрөгчийн хий нь дэлбэрч тэд үзэгчдийн нүдэн дээр осолдов. Пилатр шууд амь үрэгдсэн ба Ромен арай хожуу өнгөрчээ. Пилатр-де-Розье нэрийн эхний хэсгээт “пилот”-“нисэгч” гэсэн үг үүсжээ.
1844-Чарльз Гудьер резины вулканжуулах аргаа патентлуулсан байна. Түүний бүтээлийг авто аж үйлдвэрт бусад нь хэрэглэж, зохион бүтээгч өөрөө хоосорч амьдралаа дуусгасан байдаг.
1851-Жекоб Фуссель Балтимор хотод мөхөөлдөс үйлдвэрлэх анхны үйлдвэрийг байгуулжээ.
1867–Индианаполис хотод Америкийн эмч Жон Боббс анх удаа цөсний чулуу авах хагалгааг амжилттай хийсэн байна.
1896-Японы аралд болсон хүчтэй газар хөдлөлт ба түүнийг дагалдсан цунамийн гамшгаар 27 000 хүн амиа алджээ. Цунами дагуулсан хүчтэй газар хөдлөлт Японы арлуудад дунджаар долоон жилд давтагддаг. Хамгийн хүчтэй цунами 1854 оны хүчтэй газар хөдлөлтөөр гарсан ба тэр гамшгаар Токио, Киото хотууд сүйрэн нурсан байв. Эхлээд эрэгт есөн метрын давалгаа ирээд удалгүй буцсан байна. Дараагийнх нь 4-5 цагийн дотор зургаан том давалгаа эргийг арчсан байв. Үүний дараа япончууд эрэгт чулуун хана босгож байсан ч 1896 оны энэ өдрийн цунамид Хонсю арал маш ихээр нэрмэгдсэн байна. Газар хөдлөлтөөс нэг цагийн дараа эргийг долоон том давалгаа дайрсан ба хамгийн том нь 30 метрын өндөртөй байжээ. Цунами газрын хөрснөөс Минко хотыг арчин 10 мянган байшинг сүйтгэж 27000 хүний амийг авсан байлаа.
1904-Германд хөлбөмбөгийн «Байер» (Леверкузен) клуб байгуулагдав.
1911-АНУ-д «Computing-Tabulating-Recording Company» компани байгуулагдсан ба хожим IBM нэрээр алдаршжээ.
1929-"Спартак" сэтгүүлийн дэргэд Зөвлөлтийн анхны нум сумын спортын дугуйлан байгуулагдан анхны 30 хүнээ намар гэхэд авсан байлаа.
1931–Бүх Оросын Коммунист намын Төв хороо Москвагийн метро барих тухай тогтоол гаргав. "Сокольники" - "Парк культуры" анхны шугамыг 1935 оны тавдугаар сард нээж байлаа.
1952–Олон сарын цвэрлэгээ, малтлагын дараа Мексикийн Чьяпас муж дахь майягийн иргэншлэлийн нийслэл Паленкийн пирамидуудын нэгийн гурван тоннын том чулуун “хаалгыг” нээв. Тэнд байсан бунхнаас 683 онд өөд болсон майягийн эзэн хаан аугаа Пакалийн шарилын үлдэгдлийг олжээ.
1954–УЕФА байгуулагдав.
1982–Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтод Унгарын баг Сальвадорын багийг 10:1 харьцаатайгаар хожин дэлхийн дээд амжилтын тоог давтав.
1985–Олон хүний нүдэн дээр литовын Бронюс Майгис гэгч Рембрандтын суут бүтээл "Даная" зураг руу хүхрийн хүчил цацаад хутгаар уг зургийг 12 см ба 2,5 см-ын хэмжээтэйгээр зүсчээ. Хожим тэр үйлдлээ улс төрийн шалтгаанаар гэж тайлбарласан юм. Хүчлийн улмаас зургийн будгийн давхарга ууссан байв. Зургийг шууд усаар угаасны дараа түүнийг нарийн шалган сэргээн засварлаад 12 жилийн дараа Эрмитажийн үзэгч нарт дахин үзүүлдэг болжээ.
1996–Лондонд дөрвөн хүн найман цагийн турш 14975 хүний гутал таслан дэлхийн дээд амжилтад бүртгүүлжээ.
1998–Америкийн Жеки Бибби гэдэг хүн 35 дуут могойтой ваннанд суун дэлхийн дээд амжилтыг давтлаа.
Eagle.mn
Сэтгэгдэл бичих