Xaxa.mn

Хоол хэтрүүлэн идэх үед цахилгаанаар цохидог бугуйвч худалдаанд гарлаа

Хүмүүсийг муу зуршлаас ангижруулах зорилготой нэгэн сонирхолтой бугуйвч Amazon онлайн дэлгүүрт худалдаалагдаж эхэллээ. Pavlok нэртэй энэхүү төхөөрөмж нь эрүүл бус хоол идэх, хэтрүүлэн хооллох, тамхи татах, хумсаа мэрэх гэх зэрэг үед цахилгаанаар цохиж, хүмүүсийг муу зуршлуудаас нь хүчээр салгадаг байна. Энэхүү бугуйвч нь 350 вольтын цахилгаанаар цохих ба хэрэглэгч тусгай апп ашиглан төхөөрөмжөө удирдана.
Мөн бугуйвчид тусгай товчлуур суулгаж өгсөн бөгөөд хэрэглэгч ямар нэг болохгүй зүйл хийх бүртээ уг товчлуур дээр дарж өөрийгөө цахилгаанаар цохиж, сахилга батаа дээшлүүлэх юм. Хэрэв өөрийгөө "шийтгэх" сэтгэлийн тэнхээ хүрэхгүй бол найз нөхдөө татан оролцуулж болно. Жишээ нь тэд таныг муу зуршилдаа бууж өгөхийг хүсэх бүрт өөрсдийн ухаалаг утаснаас тус аппыг ашиглан цахилгаанаар цохиж найзыгаа "ухааруулах" юм.
Pavlok бугуйвчийг 199 ам.доллараар худалдан авах боломжтой.

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us