Xaxa.mn

Дэлхийн хамгийн царай муутай нохойг тодруулжээ

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Арван таван настай үүлдэргүй нохой “Дэлхийн хамгийн царай муутай, эрэмдэг нохой”-гоор тодорчээ.
 
 
Жил тутам зохион байгуулагддаг тус тэмцээн өнгөрсөн баасан гарагт Калифорни муж улсын Петалума хотод болжээ. 31 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Дэлхийн хамгийн царай муутай нохой” тэмцээнд “Дэмий тэнэгч” хочтой нохой түрүүлсэн байна. Дэмий тэнэгчийг эзэн нь нохойн асрамжийн газраас 2014 онд авч байжээ.
 
 
Зохион байгуулагчдын зүгээс нохойн эзэнд шагнал болгон 1.5 мянган ам.долларыг алтан шармал цомын хамт гардуулан өгчээ. Тэмцээнд нийт 18 нохой оролцсон байна. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us