Xaxa.mn

#Pray4Dulguun: О.Дөлгөөнд ХЭРХЭН туслах вэ?

О.Дөлгөөн. Оюутны лигт гялалзсан, залуу авьяастан О.Дөлгөөн үнэ цэнэтэй тоглогчийн шагналаа эдлэн, АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэж, АНУ-аар аялж явсан түүнд зовлонгийн сүүдэр нөмөрч, хүндээр өвчлөн, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байна. Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштойгоор биеийн байдал нь маш хүнд байгаа түүнд туслах хөдөлгөөн фейсбүүк орчинд өрнөөд байна.
Түүнд туслах гэсэн сайхан сэтгэлтнүүдэд дараах зөвлөгөөг хүргэе.

#PRAY4DULGUUN ДАНГААРАА ҮР ДҮНГҮЙ
Фэйсбүүк компани олон нийтээс хандив цуглуулах уриалгыг илүү үр дүнтэй болгохын тулд тусгайлан цэс нээсэн. #Pray4Dulguun бол зөвхөн олон хүнийг хандив өгөхийг уриалсан үйлдэл. Ингэж уриалбал олон хүнд хүрэх учраас чагт ашиглан уриалах боломжийг олгожээ. Тиймээс дангаараа өөрийнхөө профайл дээр #Pray4Dulguun гэж бичээд ямар ч нэмэргүй гэсэн үг. Коммент хэсэгт бусад групп хуудаснуудад постлоод ч нэмэргүй. Дахин хэлэхэд энэ бол олон хүнийг уриалах, араасаа дагуулах л нэг арга.
ҮР ДҮНТЭЙ БОЛГОХ АЛХМУУД
Хэрэв та О.Дөлгөөнд үнэхээр чин сэтгэлээсээ туслахаар бол дараах алхмуудыг хийгээрэй.
Алхам нэг: Фэйсбүүкийн зүүн талд байх “Fundraisers” цэсийг дарна.
Алхам хоёр: Raise Money цэсийг дарна
Алхам гурав: Nonprofit/Charity хэсгийг дарж идэвхжүүлнэ
Алхам дөрөв: Хандив цуглуулж буй групп юм уу, хувь хүний профайлыг сонгоно (ЭНД дарна уу)
Алхам тав: Хандив өгөх мөнгөн дүнгээ бичээд, фэйсбүүкт бүртгүүлсэн олон улсын картын дансаараа тухайн байгууллага болон хувь хүний албан ёсны хуудсан дээр тэмдэглэсэн дансанд шилжүүлнэ.
#PRAY4DULGUUN ГЭЖ ПОСТЛОХ БҮРТ НЭГ АМ.ДОЛЛАР ЦУГЛАХГҮЙ
Энэ бол маш том төөрөгдөл. Фэйсбүүкийн олон мянган хэрэглэгч чухам хаана постолж байгаа нь тодорхойгүй тул дан ганц пост, коммент төдийд мөнгө цуглахгүй. #Pray4Dulguun гэж постолж байгаа нь олон нийтийг араасаа дагуулах, хандивын аянд нэгдсэн гэдгээ олон нийтэд илэрхийлэх гэсэн нэг алхам юм.
#PRAY4DULGUUN-Г ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ОЛЖ ХАРАХ УУ?
Харах нэг нь харна. Харахгүй нэг нь харахгүй. Тиймээс О.Дөлгөөний хандивын аян зарласан албан ёсны данс руу сэтгэлийн өргөлөө өгөх нь хамгийн үр дүнтэй арга юм. Хэрэв тухайн хандив цуглуулж буй иргэн бүс нутаг эсвэл олон улсад нөлөө бүхий биш л бол олон улсын байгууллагууд тийм ч амархан анхаарлаа хандуулдаггүй. О.Дөлгөөний хандивын аяныг зарлахдаа олон улсын гурван ч томоохон байгууллагад хандаад байгаа аж.  Чагт ашигласан пост оруулах боломжийг фэйсбүүк олгосон нь анхнаасаа олон улсын байгууллагын анхаарлыг татах зорилготой байгаагүй. 
Сайхан сэтгэлт Монгол хүн та О.Дөлгөөнд туслан, цаг бусын зовлонг хурдан гаталж, их спортдоо хурдан ирэхийг хүсэж байвал хандивын аяны албан ёсны дансанд хандив өргөх нь бодит дэмжлэг юм. Одоогийн байдлаар О.Дөлгөөний эмчилгээний зардалд 150 сая орчим төгрөгийн хандив цуглаад байгааг түүний эгч хэлжээ.
Хандив өгөх данс:
ХАС БАНК - 5002942199 - Л.ОЧБАДРАХ (О.Дөлгөөний аав)
ХААН БАНК - 5721081225 - Л.ОЧБАДРАХ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us