Том болох тусам цаг хугацаа хүүхэд байхаас арай хурдан өнгөрөөд ч байгаа юм шиг санагдаж байсан удаа бий юу? Цаг хугацаа бол нэг урсгалын дагуу урсаж байдаг, хэн ч өөрчлөх, буцаах боломжгүй зүйл боловч жишээ нь, таны хүүхэд болон таны хувьд цаг хугацаа гэдэг хоёр өөр хэмжигдэхүүн болж таарч байна.
Тэгвэл яагаад насанд хүрээд, тогтсон амьдралтай болоод эхлэхээр цаг хугацаа хүүхэд насанд байснаас хурдан өнгөрдөг вэ? гэдэг асуултад Станфордын их сургуулийн профессор, тархи судлаач Дэвид Ийглмэн шинжлэх ухаанч тайлбарыг өгчээ.CLICK TO TWEET
Тархи нь бидний гадаад орчноос хүлээн авсан мэдээллийг тодорхой хугацаанд боловсруулснаар, бидний хариу үйлдэл бий болдог. Өөрөөр хэлбэл, одоо таны бодож байгаа зүйлийг тархи хагас секундын өмнө бодоод, боловсруулчихсан байдаг гэсэн үг юм.
ИЖИЛХЭН ЗҮЙЛИЙГ ОЛОН УДАА ХАРАХ ТУСАМ ТАРХИ ТЭР ЗҮЙЛД ДАСЧ, ХУРДАН САНАГДДАГ. ХАРИН БАЙНГА ХАРДАГ ЗҮЙЛЭЭСЭЭ ӨӨР ЗҮЙЛ ХАРАХАД ТАРХИ ШИНЭ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЧИН МЭДЭЭЛЛИЙГ БОДВОЛ АРАЙ УДААНААР БОЛОВСРУУЛДАГ БАЙНА.
Туршилт№1:Сүүлийн муурны зураг өмнөхүүдээсээ арай удаан байгаа юм шиг санагдаж байна уу?
Энэ бол тархи шинэ мэдээллийг хуучин мэдээллийг бодвол удаан боловсруулдгийн жишээ юм.
АМЬДРАЛ БУЮУ БОДИТ БАЙДАЛ ДЭЭРХ ЦАГ ХУГАЦААНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ ЯГ ҮҮНТЭЙ Л ИЖИЛХЭН
Хүүхэд байнга шинэ зүйлд суралцаж, ахиж дэвшиж байдаг учраас хүүхдийн хувьд цаг хугацаа харьцангуй удаан байдаг. Харин насанд хүрэгчдийн хувьд өдөр болгон нэг цагт босч, нэг ажлаа хийн, нэг цагт унтдаг, тогтсон амьдралын хэв маягтай байдаг учраас сар,жил хурдан өнгөрч байгаа мэт санагддаг.
Тэгвэл эргээд цаг хугацааны амтыг удаанаар мэдрэхийн тулд яах ёстой вэ гэвэл шинийг эрэлхийлж,өдөр тутмын тогтсон амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулаарай. Хамгийн энгийнээс нь эхэлье.
- 1.Цагаа зүүн гартаа зүүдэг бол баруун гартаа зүүх
- 2.Өглөөний цайндаа талх иддэг бол өндөг идэх
- 3.Баруун гараараа шүдээ угаадаг бол зүүн гараараа угаах
- 4.Ажил руугаа машинаар явдаг бол алхах
Ийм энгийн зүйлд өөрчлөлт оруулснаар тархи өөрийгөө дахин програмчилж, шинэ зүйлд дасахын тулд арай удаан хугацааг зарцуулах болно. Эцэст нь амьдралдаа жижигхэн болтугай ч зүйлд өөрчлөлт хийх нь амьдралын амтыг мэдрэхэд маш чухал ач холбогдолтой.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих