Xaxa.mn

Дэлхий нийтийг доргиосон 25 зурагт хуудас

"Нэг хүний үхэл бол үхэл. Харин 2 сая хүний үхэл бол статистик тоо" хэмээх алдартай эшлэл байдаг. Хүмүүс заримдаа шударга бус байдал, харгислал, тэгш бус байдлыг харсан ч хараагүй мэт өнгөрөх нь бий. 
Тэгвэл "Shockvertising" нь тогтсон нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлийг зөрчиж хүмүүст хүчтэй айдас түгшүүр, эмзэглэл төрүүлэх зорилготой сурталчилгааны төрөл юм. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус байгууллагууд уг сурталчилгааны төрлийг ашиглаж олон нийтэд хүчтэй мессеж түгээхийг зорьдог. 
Эдгээр зурагт хуудсууд нь олон улсын хэмжээнд ихээхэн шуугиан тарьж, нийгмийн кампанид ажлыг үр дүнд хүрэхэд чухал нөлөө үзүүлжээ. 
Охидын нэг нь тэднийг хамгаалахын тулд АНУ-д ашиглахыг хориглосон нэгэн зүйлийг гартаа барьж байна. Аль нь гэж та бодож байна?
1. АНУ-д эхчүүд галт зэвсгийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан кампанит ажлыг өрнүүлж байв. "Улаан малгайт" үлгэрт охины сагсанд дарс хийдэг үйл явдлаас болж уг үлгэрийг сургуульд заах, хүүхдүүдийг ярьж өгөхийг хориглосон. Гэтэл яагаад галт зэвсгийг өдий болтол хориглохгүй байна вэ?  (АНУ, 2013)
2. НҮБ "Эмэгтэйчүүдэд тэгш эрх хэрэгтэй" кампанийнхаа хүрээнд Google-ийн автомат хайлтын системээр дамжуулан нийгэм хэрхэн эмэгтэйчүүдийг эрчүүдээс дутуу, дорой гэж үздэгийг батлан харуулахыг зорьжээ. (Олон улсын кампанит ажил, 2013)
"Таны арьсны өнгө ирээдүйг тань тодорхойлох ёсгүй"
3. Арьс өнгөөр ялгаварлах болон семитизмийг эсэргүүцэгч олон улсын холбооноос энэхүү зурагт хуудсыг гаргажээ. (Франц, 2013)
"Лайк дарах нь тусламж биш"
4. Crisis Relief Singapore байгууллагаас гаргасан уг зурагт хуудас нь “Каннын арслан” зар сурталчилгааны шилдэг бүтээлийг шалгаруулдаг наадмаас шагнал хүртэж байжээ. (Сингапур, 2013)    
"Хоёр талаас нь бодож үз"
5. Оросын Ekburg.ru сайт жолооны ард гар утсаараа ярих нь хэр их хохирол дагуулж болохыг энэ зурагт хуудсаар илэрхийлжээ. 
"Энэ дэлхийн хамгийн гунигтай шоунд тавтай морилно уу"
6. Амьтдын эрхийн төлөө тэмцэгч PETA байгууллагаас гаргасан зурагт хуудас. (АНУ, 2011)
Нойрмог үедээ хэзээ ч бүү жолоо барь!
7. Нойргүйдэл нь зам тээврийн осол гаргах нэг шалтгаан болж буйг харуулжээ. (Тайланд, 2010)
"Амьтад ч бас хүнтэй адил шархалж, өвдөж зовдог"
8. Германы Амьтан хамгаалах нийгэмлэгээс гаргасан зурагт хуудас. (Герман, 2010)
9. Хэвлэл мэдээллийн ил тод байдал ямар чухал нөлөөтэй болохыг Тайландын Прачачат сонин "Сургууль" нэртэй зурагт хуудсаар илэрхийлжээ. (Тайланд, 2010)
"Тамхи татах нь тамхинд боолчлогдож буйтай агаар нэгэн зүйл"
10. Тамхины эсрэг кампанит ажлын сурталчилгаа. (Франц, 2010)
11. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн үр дагаврыг харуулсан "Гар" нэртэй бүтээл.  (Испани, 2009)   
12. "Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллага мөргөлдөөний үеэр амиа алдаж буй сэтгүүлчдийн асуудлыг хөндсөн "Бэх" нэртэй зурагт хуудсыг гаргаж байв. (Франц, 2009)
13. Польшид явагдсан "Сайн эцэг эх" хэмээх нийгмийн кампанит ажлын хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн үр нөлөөг тод томруунаар харуулсан энэхүү зурагт хуудсыг бүтээжээ. (Польш, 2009)
14. Шоколад бол амттай харагдах "дайсан" юм гэсэн санааг "Канари" нэртэй зурагт хуудсаар харуулжээ.  (Перу, 2009)
15. Бразил дахь Дэлхийн байгаль хамгаалах сан есдүгээр сарын 11-ний үйл явдлаас сэдэвлэн 2004 онд цунамигийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоог илэрхийлэх зорилгоор энэхүү зурагт хуудсыг гаргажээ. (Бразил, 2009)
Та хүүхдээ тэжээж чадахгүй бол өөр хэн тэжээх билээ?
16. Филиппиний нийслэл Манила хотод хүүхдээ гудамжинд орхисон хэрэг гарч, нийгмийн цочроосны дараа хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Concordia Children's Service байгууллага "Гахай" нэртэй зурагт хуудсыг гаргажээ. (Филиппин, 2008)
"Martyr" нэртэй кампанит ажил
17.  Терроризмын эсрэг "Martyr" нэртэй кампанит ажил (Энэтхэг, 2008)
18. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох нь хүчирхийлэл гэдгийг уг зурагт хуудсаар харуулжээ. (АНУ, 2008)
Эцэг эхээ хайр, халамжийг мэдэрч буй хэн нэгэнд атаархахад бүү хүргэ
19. Өндөр настнуудыг үл хайхрахын эсрэг нийгмийн кампанит ажил (Тайланд, 2008)
20. Dolce & Gabbana брэнд хүчирхийллийг илтэд харуулсан энэ сурталчилгаанаас болж ихээхэн шүүмжлэлд өртжээ. (2007)
21. Хүн төрөлхтөн амьтдын эсрэг харгислал үйлдэж буйг адилтган харуулсан "Далайн хав" нэртэй бүтээл (Франц, 2005)
22. IP Press хэмээх эрчүүдийн сэтгүүлээс гаргасан "Кеннедигийн аллага" нэртэй постер (Бельги, 2007)
23. Германы Олимпийн спортын холбоо идэвхтэй дасгал хөдөлгөөн болон гадаад үзэмж ямар уялдаа холбоотой болохыг "Давид" хэмээх зурагт хуудсаар илэрхийлжээ. (Герман, 2007)
24. United Colors of Benetton брэнд ДОХ-ын эсрэг тэмцэгч гей залуу болох Дэвид Кирбигийн зургийг тосон будгийн хувилбарт оруулж "United Colors" кампанит ажилдаа ашиглажээ. Энэ нь олон нийтийн дунд хийгдсэн анхны  ДОХ-ын эсрэг кампанит ажил хэмээгддэг билээ. Дэвид Кирбигийн эцэг энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бенеттон брэнд биднийг ашиглаж байгаа юм биш, бид тэднийг ашиглаж байна... хэрэв энэ зураг хэн нэгэнд тусалсан бол бидний энэ их дарамт, шахалтыг үүрч яваагийн үр дүн гарна" хэмээн ярьжээ. Тухайн үед АНУ-д 25-44 насны эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь ДОХ өвчин байжээ. (Олон улсын кампанит ажил, 1980-1990-ээд он)
25. Нохдыг хамгаалах CARA байгууллага амьтан үрчилж авахтай холбоотой хүмүүсийн ойлголт, ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор "Нэг нохой, өөр өөр эзэн" хэмээх кампанийг зохион байгуулжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us