Xaxa.mn

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1960-1970-аад оны үе нь үзэсгэлэнт бүсгүйчүүд, харц булаам залуучуудаараа маш алдартай билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүн бүрд үрчлээ болон буурал үс нэмэгдэж байгалийн жамаараа хөгширдөг бөгөөд алдартнууд ч үүнийг тойрч биш дайрч гардаг нь харамсалтай. Ингээд нэгэн цагт гоо үзэсгэлэнгээрээ гайхагддаг байсан одууд хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё.
1.Софи Лорен
Италийн дуучин, жүжигчин Софи Лорен зөвхөн өөрт нь зориулж санаачилсан олон шагналыг хүртэж байсан. Жишээлбэл, тэрбээр “Алтан бөмбөрцөг” наадмаас “Олны таашаалд нийцсэн жүжигчин”, “Оскар”-аас “Кино ертөнцөд гайхалтай хувь нэмэр оруулсан шилдэг дүрүүд” шагналуудыг авч байжээ. Түүнчлэн энэ бүсгүй 2019 оны 9 сарын 20-нд 85 нас хүрэх аж.
СоÑи ÐоÑен
2. Жан-Поль Бельмондо
Францын хамгийн алдартай жүжигчин Жан-Поль Бельмондо нь 4 сарын 9-нд 86 нас хүрсэн боловч тэрбээр 2001 онд цус харваж 8 жилийн турш кино урлагаасаа хөндийрсөн юм.

Ðан-ÐÐ¾Ð»Ñ ÐелÑмондо

3.Брижит Бардо
Жүжигчин, дуучин, фото модель Брижит Бардо нь Жак Шарьетэй гэрлэх үеэрээ ягаан өнгийн шоотой даашинз өмсөж загварын ертөнцөд шоотой хувцсыг дэлгэрүүлж байсан юм. Үүнээс гадна тэрбээр нүдний контур, гандсан жийнс, шорт, ханцуйгүй цамцны моодыг дэлхий даяар түгээж чадсан билээ.
Мөн энэ бүсгүй 1970 оноос эхлэн амьтны эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд олны анхаарлаас холуур, чимээгүй амьдарч байгаа тэрбээр 9-р сарын 28-нд 85 нас хүрэх ажээ.
ÐÑÐ¸Ð¶Ð¸Ñ ÐаÑдо
4.Ален Делон
Парис дахь найз нөхдийнхөө зөвлөсний дагуу тэрбээр өөрийн зургаа кино продюсеруудад харуулсан боловч тэд түүнд “Та хэтэрхий үзэсгэлэнтэй учир жүжигчин болж чадахгүй” гэж хэлдэг байжээ.
Бүсгүйчүүдийн дунд маш их алдартай байсан Ален Делон 11 сарын 8-нд 84 настай болох юм.
Ðлен Ðелон
5.Орнелла Мути
"Зөрүүд эрийг номхотгосон нь" киногоороо алдаршсан жүжигчин Франческа Романа Ривелли нь 15 настай байхдаа найруулагч Дамиано Дамианигийн кинонд тоглох үедээ Орнелла Мути хэмээх нэртэй болж байжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн 3-р сарын 9-нд 64 нас хүрсэн билээ.
ÐÑнелла ÐÑÑи

6. Аль Пачино

Тайз, дэлгэцийн урлагийн алдартан Аль Пачино нь 1969-1977 оны хооронд “Тони” хэмээх театрын нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ. Тэрбээр 4 сарын 25-нд 79 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн юм.

ÐÐ»Ñ ÐаÑино
7.  Жейн Фонда
Жейн Фонда нь 1968 онд тоглосон “Барбарелла” киногоороо дэлхийн секс бэлгэ тэмдэг болж чадсан билээ. Энэ бүсгүй 12 сарын 21-нд 82 нас хүрэх аж.
Ðейн Фонда

8. Шон Коннери

"People" сэтгүүлийнхэн 1989 онд түүнийг хамгийн секси эрэгтэй жүжигчин хэмээн өргөмжилж байсан бөгөөд тэр үед Шон Коннери 59 настай байжээ. Харин 10 жилийн дараа тэрбээр ХХ зууны хамгийн секси залуугаар нэрлэгдэх болсон юм. Гэвч Шон Коннери 2003 онд «The League of Extraordinary Gentlemen» киноны зураг авалт дууссаны дараа урлагийн амьдралаасаа холдсон ба 2011 онд түүний төлөөлөгч "Жүжигчин залууг олон нийтийн өмнө гарсаар залхсан" гэдгийг хэлж байв. 007-ийн жүжигчин маань 8 сарын 25-нд 89 настай болох юм.
Шон ÐоннеÑи
9. Жина Лоллобрижида
1947 онд Лоллобрижида миссийн тэмцээнд хүч үзэхээр шийдэж “Италийн Мисс” тэмцээнд оролцож 3-р байрыг эзэлж байжээ. Мөн тэрбээр мэргэжлийн гэрэл зурагчин учир олон үзэсгэлэнг зохион байгуулдаг байсан ба түүний “Миний Итали” хэмээх нэртэй зургийн цомог нь Италийн нэвтэрхий толь болж чадсан юм. Энэхүү гайхалтай бүсгүй 7 сарын 4-нд 92 нас хүрчээ.
Ðина ÐоллобÑижида
10. Майкл Кейн
2016 оны 7 сард Морис Жозеф Миклвайт албан ёсоор өөрийн нэрээ Майкл Кейн болгож өөрчилсөн юм. Түүнчлэн Кейн 1960, 1970, 1980, 1990, 2000 онуудад 5 жилийн турш дараалан “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн жүжигчдийн нэг билээ. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр 3 сарын 14-нд 87 нас хүрсэн байна.
Ðайкл Ðейн

Эх сурвалж: caak.mn

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us