Xaxa.mn

Робот нэрээ солихыг хүсэв

Оросын эрдэмтдийн зохион бүтээсэн робот удахгүй сансрын тойрог замд үүрэг гүйцэтгэнэ. Харин робот өөрийн нэрээ солихыг хүссэн тухай "Роскосмоса" нэгдлийн тэргүүн Дмитрий Рогозин твиттер хуудсаар дамжуулан мэдээлжээ. Газар, задгай сансар алинд нь ч үүрэг гүйцэтгэх чадвартай роботын нэрийг ийнхүү Skybot F-850 хэмээн өөрчиллөө. Роботыг анхлан Аватар хэмээн нэрлэж байв. Харин Дмитрий Рогозин түүнд FEDOR буюу Final Experimental Demonstration Object Research гэсэн нэр өгчээ.
Роботыг өнгөрсөн даваа гарагт Байконурт аваачиж, сансрын нислэгт ашиглах туршилт хийж эхлэхэд хүмүүстэй харилцах шаардлагатай болсон тул дуу хоолой суулгажээ. Skybot F-850-ыг сансрын уудамд хүргэх нислэг наймдугаар сарын 22-нд төлөвлөгдөж байна. Робот задгай сансарт есдүгээр сарын 3 хүртэл ажиллаад эх дэлхийдээ буцаж ирэх юм. 
Eagle.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us