Xaxa.mn

ZTE компани 5G сүлжээтэй гар утас гаргалаа

БНХАУ-ын ZTE компани 5G сүлжээтэй Axon 10 Pro 5G утсаа зах зээлд гаргахад бэлэн болжээ. Тус утсаа 4999 юаниар борлуулах аж. Шинэ загварын утас Axon 10 Pro 5G нь Qualcomm's Snapdragon 855 платформтой, 4000mAh хүчин чадал бүхий батарей, wireless цэнэглэгчтэйгээс гадна 48 мегапикселийн гурван камертай юм байна.
Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд 5G технологийн өрсөлдөөнд эрчимтэй оролцож олон шинэ бүтээгдэхүүнээ ээлж дарааллан танилцуулсаар байгаа. ZTE компаниас гадна Huawei, Oppo, Vivo, One Plus компаниуд ч 5G сүлжээний утсаа танилцуулсан билээ. 5G сүлжээтэй ухаалаг утасны худалдаа энэ жил зах зээлийн 1-2 хувийг эзэлнэ. Энэ нь 2-3 сая ширхэг утас гэсэн тооцоо гарсан байна. Хэдийгээр энэ онд гар утасны борлуулалт зах зээлд их хувийг эзлэхгүй ч ирэх таван жилийн хугацаанд 5G cүлжээний гар утасны дэлхийн нийт хэрэглээний гуравны нэг хувийг хятадууд дангаараа эзэлнэ гэж тус улсын мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм.
Eagle.mn


скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us