Эрдэмтдийн тайлбарлаж чаддаггүй олон зүйлс манай дэлхийд болж байдаг. Харин тэдгээрийн нэг бол яахын аргагүй 2014 онд Тунисийн Гафса хотын хажууханд үүссэн 25 км урттай, том нуур юм. Учир нь ердөө нэгхэн хоногийн дотор элсэн цөл дунд энэ нуур бий болж нутгийн иргэдээс "Лак де Гафса" гэх нэрийг авах болжээ.
Лак де Гафса нь 1 гектар талбайн хэмжээтэй бөгөөд гүн нь 10-18 метр аж. Мэдээж ийм үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татахгүй байхын аргагүй. Түүнчлэн маш олон хүмүүс энэ нуурыг өөрийн биеэр харахын тулд ийшээ очиж, усанд орох болжээ. Гэхдээ тэдэнд нуурын усанд орох нь хүний биед сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэх сануулгыг өгч байгаа гэнэ.
Учир нь нуур бүрэлдэн бий болсон газар нь фосфатаар баялаг бөгөөд Гафса нь ойролцоох орд газруудынхаа тусламжтайгаар аж үйлдвэржсэн хот болсон юм. Фосфорыг угаалгын бодис бордоо зэрэгт зориулан ашигладаг учир үүнтэй холбогдуулан нуурын ус химийн болон цацраг идэвхт бодист ч хордсон байх магадлалтай аж .Гэхдээ Лак дэ Гафса нуур яаж бий болсон юм бэ? Тус улсын геологичид энэхүү нуурыг бүс нутагт болсон газар хөдлөлт, чичирхийллээс болж үүссэн хэмээн тодорхойлжээ. Учир нь газар хөдөлснөөр чулуун хавтангуудын дунд зай гарч, газрын гүний ус дээш өргөгдсөн байж болзошгүй юм.Эхэндээ нуурын ус их тунгалаг, бага зэрэг оюу өнгөтэй байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өнгө нь өөрчлөгдсөн ба эрдэмтэд тус нуурыг бактери, нян бүрэлдэхэд таатай орчин болсон гэж үзсэн юм.
Bataar.mn
Сэтгэгдэл бичих