Xaxa.mn

Жуулчдын урмыг хэзээ ч хугалдаггүй дэлхийн 10 хот

Хүн бүр л хаана байгаагаасаа үл хамаарч адал явдлыг эрэлхийлж, аялалд гарахыг хүсдэг билээ. Харин та одоог хүртэл хаашаа явахаа төлөвлөж чадаагүй байгаа бол бид танд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Эдгээр хот бүр нь өөр өөрийн гэсэн онцлогтойгоос гадна төрөл бүрийн зүйлсээрээ жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг юм.

1. Киото

Хэрвээ та Япон руу аялахаар төлөвлөж байгаа бол Киото руу заавал очоорой. Энэхүү хот нь эртний модон барилга, төрөл бүрийн Буддын сүм, гайхалтай цэцэрлэгт хүрээлэн, халуун рашаанаараа алдартай.

2. Нью-Орлеанс

3. Жайпур

Хэрвээ та эртний цайз, орднуудад дуртай, тэдгээрийг судлахыг хүсдэг бол Энэтхэгийн Жайпурыг зориорой. Түүнчлэн энэ газрын гайхалтай орчныг төгс мэдрэхийн тулд "Taj Rambagh Palace" хэмээх зочид буудалд хоноглосон нь зүйтэй. Харин илүү тайван байхыг эрмэлзэж байвал 1700 оны үед баригдсан Жантар-Мантар руу очихыг зөвлөж байна.

4. Эдинбург

Эдинбург бол түүхэн дурсгалт газрууд, соёлын өв ихтэй, олон улсын арга хэмжээ зохиогддог, үзэсгэлэнт байгальтай хот билээ. Мөн хүмүүс энэ газрын амттай хоолонд тун дуртай байдаг юм.

5. Кейптаун

Хэрвээ та үлгэрийн мэт байгалийн сайхныг харахыг хүсэж байвал Өмнөд Африкийн Кейптаун хотыг зориорой. Учир нь энэ газарт их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийн зах, гайхалтай маршрут бүхий халим, оцон шувуу, далайн гахайг харах аялал бий.

6. Амстердам

7. Вена

Хэрвээ та Австрийн нийслэл болох Вена хотод очихоор төлөвлөж байгаа бол олон тооны урлагийн музей, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдээр аялж, амтат дарсыг нь шимж уухаа мартуузай.

8. Шанхай

Энэ хотод цагийг зугаатай өнгөрүүлж болох төрөл бүрийн дэлгүүр, ресторан, тансаг зочид буудал, музей, театр гэх мэт олон газрууд бий. Гэхдээ та илүү өвөрмөц зүйлийг сонирхож байгаа бол коммунист Хятадын түүхийг харуулдаг Шанхайн "Propaganda Poster Art Museum"-д очоорой. 

9.Сингапур

Сингапурын эртний үнэт зүйлсийн болон шаазан эдлэлийн дэлгүүр нь хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг. Үүнээс гадна энэ газарт тансаг зэрэглэлийн тухтай ресторанууд ч олон бий. Сингапурын музей дундаас хамгийн алдартай нь Даниел Вангийн музей юм.


10.Стамбул

Caa.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us