Google компани энэ сарын 29-ний өдөр Pixel 4 ухаалаг гар утастай холбогдолтой “хүрэлгүйгээр удирдах боломжтой” гэх цуу яриаг үнэн болохыг албан ёсоор баталлаа. Товчхондоо Pixel 4-т байгаа хөдөлгөөнт мэдрэгч Soli радарын тусламжтайгаар та утсандаа хүрэхгүйгээр гараа даллаад л сонсож буй дуугаа алгасах, дуудлагын дууг багасгах зэрэг зүйлсийг хийж утсаа удирдаж болох юм.
Түүнчлэн тус радарын тусламжтайгаар Pixel 4-ын түгжээг илүү хурдан хугацаанд нүүр царайгаараа тайлах боломжтой болсон байна. Google-ийн зүгээс энэхүү нүүр царай таних технологийг төлбөр төлөх, ямар нэгэн апп-д нэвтрэх зэрэг бүх тохиолдолд ашиглагдах боломжтой хэмээжээ.
Мөн уг хөдөлгөөнт мэдрэгчийг зөвхөн сонгогдсон орнуудад ашиглах боломжтой гэдгийг анхааруулж, дэлхийн зарим хэсэгт тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байгааг сануулсан юм.
Pixel 4-ийн худалдаанд гарах хугацааны талаар компанийн зүгээс тодорхой болгоогүй байна.
Эх сурвалж: Engadget
Gogo.mn
Сэтгэгдэл бичих