Xaxa.mn

“Эмээгийн“ хvvхдүүдийн л мэдэх 10 ЗҮЙЛ

Буржаак комикдоо эргэн тавтай морил! Энэ дугаараар үргэлж биднийгээ хайрлаж, санаа тавьж байдаг #Эмээгээ онцоллоо. Эмээгийн хүүхдүүд наашаа ойртоорой!
1. Хоолоор бөмбөгдүүлнэ
Эмээтэйгээ байхад өлсөх гэдгийг мартана. Өлссөн үедээ эмээ дээрээ ирээд хооллох сайхааанн.. Эмээгийн гарын хоолыг гүйцэх газар хаана ч үгүй!!
2. Сайн ярилцагч, нөмөр нөөлөг
Эмээгийн тайван байдал, дулаахан үгс нь маш том нөмөр түшиг болдог
3. Ээж ааваас өмөөрнө
Хэрэг хийсэн ч ээж ааваас өмөөрөх асаалттай танк шиг л… Эмээ байхад асаалттай 13 танк ч хэрэггүй
4. Хамтдаа яаж хөгжилдөхөө мэднэ
Эмээтэйгээ халз тоглох ч сайхан шүү!
5. Эрхлүүлнэ
Том болж нас нэмсэн ч яг л жаахнаар минь эрхлүүлдэг тандаа баярлалаа.
6. Мөнгө өгнө
Ил далд ямар ч байдлаар тусалдаг эмээтэй байна гэдэг их аз шүү
7. Эмээтэйгээ ижилхэн болох 
Сүүтэй цайнд дуртай болж, зөвхөн эмээгийн л хэлдэг этгээд үг хэллэгийг хүртэл дуурайчихсан явж байдаг.
8. Ажилд суралцана
Эмээтэйгээ байхад суралцах зүйл олон байдаг. Эмээ өвөө дээрээ өссөн хүмүүс цаанаа л бие ээ даасан байдаг шүү.
9. Технологийн аврагч болно
Утас, зурагт гээд л технологи тал дээр эмээгийнхээ түргэн тусламж болно. Энгийн хүний хувьд энгийн л зүйл гэсэн эмээгийнхээ хувьд бол баатар дөө..
10. Хааяа уурлуулна
Хааяа даа эмээгээ уурлах үе гарна. Гэсэн ч биднийг гэсэн хайр нь үргэлж хэвээрээ байдаг тандаа баярлалаа.
Бидний нийтлэлийг хүлээн авч уншдагт маааш их баярлалаа. Дараа дараачийн дугаараараа#өвөөгийн талаар оруулах учраас Өвөөг мартлаа гэж битгий хэлээрэй.
Дараа долоо хоногт уулзацгаая!

Эх сурвалж: oneminute.mn

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us